"БНАСАУ цөмийн зэвсэг эзэмших маргаанд ялалт байгуулсан" гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. Мөн тэрбээр Ким Чен Уныг “Боловсролтой улс төрч” гэж тодорхойлоод, “Пхеньян хаана ч цохилт өгөх чадалтай цөмийн цэнэгт хошууг амжилттай хөгжүүлсэн” гэж онцолжээ. БНСУ болон БНАСАУ 2015 оноос хойш анх удаа Сайд нарын түвшний уулзалт хийсний дараа ОХУ-ын Төрийн тэргүүн БНАСАУ-ын удирдагчид хандан "найрсаг" үг хэлсэн нь анхаарал татаж байгаа юм.
Хэдий тийм боловч ОХУ цаашид БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудалд дипломат арга замаар шахалтаа үргэлжлүүлэхийг зорьж байна. Үүнээс гадна Владимир Путин Сирид явуулж буй дайсагнасан бодлогоосоо татгалзахыг Турк, Ираны эрх баригчдад уриалжээ. Өнгөрсөн долоон хоногт Сири дэх ОХУ-ын цэргийн хоёр баазад агаарын цохилт өгсөн нь талуудын хоорондын харилцааг хурцадмал байдалд хүргээд байгаа юм. Телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр Владимир Путин аль нэг талыг энэ халдлагад буруутгаагүй төдийгүй, "Өдөөн хатгалгыг туркууд хийгээгүй” гэжээ.
Б.Ариунболд