Буцах

Ж.Эрдэнэбат: Японд төмс экспортолж, Хятадтай хамтарсан лаборатори байгуулна

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат газар тариалангийн бүс нутгуудад ажиллаж байна. Улсын хэмжээнд энэ онд 381.6 мянган га-д үр тариа, 23.6 мянган га-д төмс, хүнсний ногоо, 23.2 мянган га-д тэжээлийн таримал, 28.6 мянган га-д тосны ургамал, нийтдээ 458,0 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөж, тариалалтын ажил ид өрнөж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр газар тариалангийн бүс нутаг Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж, зарим аж ахуйн нэгжийн тариалалтын явцтай танилцаж, тариаланч, ногоочидтой уулзан, тэдэнд тулгамдсан асуудлыг сонслоо. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Булган, Орхон аймагт ажиллах юм байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Төв аймгийн Жаргалант сумын нутаг дахь “Хөх баян булаг” ХХК-ийн улаан буудайн тариалалтын явцтай танилцлаа. Тус компани энэ онд 3000 мянган га-д улаанбуудай тарихаар төлөвлөжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр тариалалтаа эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 93 хувьтай байна. Газрын чийг сайн байна. Энэ жил Засгийн газар үүлэнд зориудаар нөлөөлөх хөрөнгийг шийдвэрлэсэн. Иймд хур бороо, чийг хангалттай сайн авна гэдэгт итгэж буйгаа тус компанийн захирал Ж.Ариунболд хэллээ.

Хүнсний ногоо, ялангуяа төмсний борлуулалтыг Засгийн газар бодлогоор дэмжих, төрийн худалдан авалт хийж ногоочид, тариаланчдаа дэмжихийг тус компанийн захирал хэлсэн байна.

МОНГОЛ ТӨМС ЯПОНЫ СТАНДАРТАД ТЭНЦСЭН

Ерөнхий сайд, Энэ асуудалд Засгийн газар анхаарч ажиллаж байгаа. Тухайлбал, Японы компаниуд монгол төмс худалдан авах захиалга ирүүлсэн. Одоогоор хоёр удаагийн дээж явуулсан нь тус улсын стандартад тэнцээд байгаа. Тариаланчид маань төмс, хүнсний ногооны чанарт онцгой анхаарч, хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн гаргах ёстой гэв.

Төв аймгийн Засаг даргын захирамжаар тариалалтын штаб байгуулагджээ. Тавдугаар сарын 5-нд аймгийн хэмжээнд тариалалт эхэлсэн. Энэ үеэр чийг сайн унасан. Өнөөдөр л гэхэд хөрсний чийг хангалттай байна. Манай аймаг 93 мянган га-д үр тариа тариалахаар төлөвлөсөн, энэ сарын 20-ны байдлаар тариалалт 50 хувьтай явж байна. 6500-га-д төмс, 900 гаруй га-д хүнсний ногоо, 7000 гаруй га-д тэжээлийн ургамал тариалж байна. Энэ эрчээрээ явахад шинэ сараас өмнө тариалалт гэж гэдгийг тус аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэл танилцууллаа.

ХӨРС АРЧИЛГАА, ХӨРС ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЯТАДТАЙ ХАМТАРСАН ЛАБОРАТОРИ БАЙГУУЛНА

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дараа нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Газар өгөХөж” ХХК-ийн хаврын тариалалтын явцтай танилцжээ.

Тус компани нийт 7300 га талбай эзэмшдэг бөгөөд энэ онд 4500 га-д нь улаан буудай тариалахаар төлөвлөжээ. Одоогоор тариалалтын явц 80 гаруй хувьтай байна гэж тус компанийн захирал Ж.Ариунболд Ерөнхий сайдад танилцууллаа. Тус компани 2012 оноос хойш техникийн шинэчлэл бүрэн хийсэн, улаан буудай, тосны ургамал, гурвалжин будаа зэрэг таримлыг сэлгэн тариалж байгаа ажээ.

Энэ уулзалтын үеэр хөндөгдсөн гол сэдэв нь хөрс арчилгааны тухай байлаа. Тариаланчид арвин ургац авахын тулд хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах, нөхөн сэргээх нь чухал. Тус компани эзэмшил талбайдаа мэргэжлийн шинжилгээ хийлгэх, дутагдаж буй эрдэс бодисоор бордох, сэлгэн тариалалт хийх зэрэг арга хэмжээ авч буй гэлээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн "Хөрс арчилгааны чиглэлд Монгол Улс БНХАУ-тай хамтран ажиллана. Энэ хүрээнд хөрс арчилгаа, шинжилгээний хамтарсан лаборатори байгуулахаар тохирсон" гэж хэллээ.

Дархан-Уул аймаг энэ жил 16100-га-д үр тариа тариалахаар төлөвлөсөн. Гүйцэтгэл нь 75 хувьтай байна. 14 хоногт багтаан төлөвлөгөөт тариалалтаа бүрэн хийх боломжтой. Зургаан сарын эх гэхэд үр тариа, төмс, хүнсний ногоогоо тарьж дуусна. Манай аж ахуйн нэгжүүд ургац алдахгүй, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх, ажлын байрыг тогтмолжуулах, чадавхжуулахад анхаарч байгаа. Хөдөө аж ахуйн салбарын хөгжил жил ирэх бүр сайжирч байна. Боловсон хүчний нөөцөө өндөр хөгжилтэй орнуудад сургаж бэлтгэхэд ахиц дэвшил гарч байгаа гэж тус аймгийн Засаг дарга С.Насанбат ярьжээ. 