МҮСБХ-ны Үндэсний супер лигийн 2017 оны улирлын плей-оффын хоёрдугаар шатанд учраа таарсан “Архангай Алтан Дорнодын Дайчид”, “Ховд Мон-Алтиус” багийн цувралын зургаа дахь тоглолт өчигдөр боллоо.
“Архангай Алтан Дорнодын Дайчид”- “Ховд Мон-Алтиус”
Тт №6 85:87
Цуврал: 2-4
Өмнөх тоглолтод “Ховд” хожиж, цувралыг 3-2 болгоод байсан. Тиймээс “Дайчид”-д хожигдох эрх байгаагүй. Зургаа дахь тулаан тэнцүүхэн эхэлсэн юм. “Ховд Мон-Алтиус” багаас Рик Жэксон будагтай талбайд сайн тоглолтоо үзүүлж байсан бол “Дайчид”-аас Роберт Тюрнер багаа “чирч” байлаа.
Эхний хагас өгөө аваатай явсаар 45:40-өөр “Ховд” таван онооны тэргүүлэлээр өндөрлөв. Гуравдугаар үед өрсөлдөөн дээд цэгтээ хүрлээ. Хоёр баг ээлж дараалан довтолгоогоо амжилттай болгож, хөгжөөн дэмжигчдээ догдлуулж байв. Улмаар “Дайчид” үеийн төгсгөлд бага зэрэг давамгайлж, тэргүүллийг авлаа. Шийдвэрлэх дөрөвдүгээр үеийг “Ховд Мон-Алтиус” оноогоор дутуу эхлүүлсэн. Тэд сүүлийн 4 минут хүртэл оноогоор хоцорч явлаа.
Энэ мөчид “Ховд”-ын А.Гансүх алсын зайн шидэлтээ байнд нь тусгасан бөгөөд багийн анд Б.Батзолбоо довтолгоогоо амжилттай болгож, алдаа авснаар багтаа гурван онооны тэргүүлэл авчирлаа. Энэ хоёр довтолгооны араас Брэндон Моррис алсын зайн шидэлтээ амжилттай болгов. Хүнд байдалд орсон “Дайчид”-ын лидер Роберт Тюрнер довтолгоо цагаригт оруулж, онооны зөрүүг гурав болгон ойртуулав. Тооны харьцаа 86:83 байхад “Дайчид”-аас С.Эрдэнэдалай алсын зайн шидэлтээ амжилттай болгон онооны зөрүүг нэг болголоо.
“Ховд Мон-Алтиус” довтолгоонд шилжсэн ч “Дайчид” тун нягт хамгаалалт хийснээр Рик Жэксон бөмбөгөө алдсан юм. Гэвч “Дайчид” олдсон боломжоо ашиглаж чадсангүй. Тоглолтын цаг дуусахаас 27 секундын өмнө “Ховд”-ын Сим Кум Бёл бөмбөгөө алдав. Ийнхүү “Дайчид”-д дахин нэг боломж гарч ирсэн ч тэд довтолгоо алдаж орхилоо. Ийнхүү тоглолт эцсийн мөчид шийдэгдэж, 87:85-аар “Ховд Мон-Алтиус” баг цувралд 4-2-оор ялсан юм. Тэд Үндэсний супер лигийн аваргын төлөө “Альянс Тех Харцага” багтай өрсөлдөнө.
Тус тоглолтод “Ховд Мон-Алтиус” багаас Рик Жэксон 25 оноо, 25 самбар авч шилдэг тоглолтоо гаргав. Мөн Брэндон Моррис 18 оноо, Сим Кум Бёл 17, Б.Батзолбоо 12 оноо тус тус авчээ. Харин “Дайчид”-аас Роберт Тюрнер 26 оноо, Ким Чол Мён 13 оноо авсан юм.