Английн шигшээ баг болон “Эвертон” клубийн жигүүрийн довтлогч Тео Уолкоттын нэгэн ярилцлагыг толилуулъя. Лондоны “Арсенал”-д 12 жилийн турш хүчин зүтгэсэн тэрбээр 2018 оны нэгдүгээр сарын 17-нд “Эвертон”- той 3.5 жилийн гэрээ байгуулсан юм.
-Таныг Арсен Венгер эелдэг дайчин гэж тодорхойлсон…
-Муугүй сонсогдож байна шүү. Би талбай дээр дайчин, амьдрал дээр төлөв даруу байхыг эрхэмлэдэг.
-Тэгвэл жинхэнэ хоч чинь юу юм бэ?
-Олон хүн намайг “Ти-Жей” гэж дууддаг. “Формула-1”-ийн дэлхийн аварга Льюис Хэмилтонтой төстэй царайтай болохоор зарим нь Льюис гэнэ. Харин би тэдэнд “Би Хэмилтонтой адилхан бус тэр надтай төстэй” гэж хэлдэг.
-Багадаа ямар багийг дэмждэг байв?
-“Ливерпуль”.
-Гэтэл одоо өөр багт тоглож байдаг?
-Үнэн хэрэгтээ аав маань “Их буучид”-ын фэн. Тийм ч учраас “Арсенал” намайг худалдаж авах санал тавихад идэвхтэй хөөцөлдөж байж “Саутгемптон”-ы удирдлагуудыг зөвшөөрүүлж билээ. Харин одоо хувь заяаны эрхээр “Эвертон”-д тоглож байна.
-Зодог тайлтлаа “Эвертон”-д тоглох уу?
-Миний энд ирсэн гол шалтгаан бол “Эвертон”-ыг шинэ түвшинд гарахад нь туслах. Харин зодог тайлтлаа тоглох, эсэхээ мэдэхгүй байна. Надад Нью-Йорк хот их таалагддаг. Хэдэн жилийн дараа MLS-т “Ред булл”-ын нэрийн өмнөөс тоглоод явж байвал битгий гайхаарай.
-“Арсенал”-д Тьерри Анригийн 14 дугаартай олон жил тоглосон. Дугаарыг танд дасгалжуулагч санал болгосон уу, аль эсвэл?
-Тийм ээ, менежер надаас хамгийн түрүүнд “14 дугаарыг авах уу” гэж асуусан. Дэлхийн хамгийн шилдэг довтлогчийн дугаарыг залгамжлах нь миний хувьд нэр төрийн хэрэг учраас шууд л зөвшөөрсөн.
-Хэдэн жилийн өмнө Аваргуудын лигийн хагас шигшээд “Арсенал” “МЮ”-д хожигдсоны дараа Патрис Эвра “Эрчүүд хүүхдүүдтэй тоглож хожлоо” гэж хэлсэн. Венгер яагаад хашир туршлагатай тоглогчид худалдаж авах гэж хичээдэггүй юм бэ?
-Хэн юу ч гэж хэлсэн Арсен үзэл баримтлалаасаа ухардаггүй туйлбартай хүн. Тэр хөгжөөн дэмжигчдээ баярлуулахыг бүхнээс эрхэмлэдэг учраас, бас бидэнд итгэдэг болохоор ийм бодлого баримталдаг юм. Магадгүй үүнээс болоод “Арсенал” олон жил цомын бараа хараагүй байж болох.
-ДАШТ-ий урьдчилсан тоглолтод Хорватын хаалганд гурван гоол оруулж, “Евро 2008”-ын сонгон шалгаруулалтаас мулталсны хариуг чангахан авч өгснөөрөө та хөгжөөн дэмжигчдийн хамгийн хайртай тоглогчдын нэг болсон…
-Арван есхөн настайдаа маш чухал тоглолтод оролцож, үндсэн бүрэлдэхүүнд нь тоглон гурвын гурван бөмбөг хийнэ гэдэг гайхамшигтай явдал. Гэхдээ би тэр тоглолтод ганц ч гоол хийж чадаагүй байсан ч баярлах л байсан. Хамгийн гол нь бид хорватчуудаас гутамшигт хожигдлынхоо хариуг авч чадсанд энэ ялалтын гол утга учир оршиж байсан юм.
-Эрикссон таныг “Герман 2006”-гийн бүрэлдэхүүндээ багтаасныг анх сонсоод хэрхэн хүлээж авч байв?
-Мэдүүлгэнд орсон 23 тоглогчийн тоонд нэрээ байгааг хараад нүдэндээ итгээгүй шүү. Хэдийгээр би талбай дээр нэг ч минут тоглоогүй ч шигшээ багийнхантай хамтдаа бэлтгэл хийж байсан тэр мөч үнэхээр сайхан байсан.
-Харин Капелло Өмнөд Африк руу авч явахгүй болсныг дуулаад гутарсан уу?
-Мэдээж. Гэхдээ дасгалжуулагч бүрт өөр өөрийн арга барил байдаг. Бүх зүйлд бодитойгоор ханддаг Капеллод улирлын ихэнх хугацаанд сэлгээнд суусан маань таалагдаагүй байх.
-Дахин дөрвөн жил хүлээж байж Рой Хожсоны удирдлагад дэлхийн аваргад оролцсон тухайгаа яриач?
-Бразилд бид муу тоглосон. Өөрсдийгөө зөвтгөх үг олдохгүй нь.
Р.Манлай