Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдлаа. Үдээс өмнөх хуралдаанаар Арилжааны банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн батлав.
Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Монгол банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар шинэ хуульд оруулсан гол гол нэмэлт өөрчлөлтийг танилцуулав.
Шинэ хуульд зааснаар цаашид арилжааны банкууд охин компани байгуулах эрхгүй боллоо. Банкны тухай хуульд 2010 онд нэмэлт оруулан, эдийн засаг ихээхэн муудсан тул банкууд хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулах боломжийг нээх зорилгоор энэ салбарт охин болон хараат компани (жишээ нь брокер дилерийн компани) нээх эрхийг олгосон юм. Энэ зохицуулалт өнгөрсөн долоон жилд үүргээ гүйцэтгэсэн гэж үзжээ. Гэхдээ банкуудын толгой компаниуд хараат болон охин компани шинээр байгуулах эрх нь нээлттэй юм байна. Энэ оны арван хоёрдугаар сарын 1 гэхэд банкууд бүх охин болон хараат компаниа хаах ёстой.
Арилжааны банкны тухай хуульд шинээр 150 орчим нэмэлт заалт оруулсны дотор зээлийн хүүтэй холбоотой нэг ч заалт байхгүй гэдгийг Б.Жавхлан гишүүн онцлов. Шинэ хууль дөрөвдүгээр сарын эхний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.
Төв банк өмнө нь банкны гүйцэтгэлд хяналт тавьдаг байсан бол шинэ хууль баталснаар эрсдэлд суурилсан хяналт тавьж, урьдчилсан үзлэг шалгалт хийх боломжтой боллоо. Ингэснээр банкуудад аливаа хүндрэл гарахаас урьдчилан сэргийлж чадна гэв.