Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албанд нийт 567 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 411 дуудлага бүртгэгджээ.
Хоёр хоногт осол, хэргийн улмаас 16 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Үүнээс явган зорчигч мөргөж гэмтээсэн 7, мөргөлдсөн 13, онхолдсон 1, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол тус тус бүртгэгджээ.
Зам тээврийн осолд явган зорчигч хэлбэрээр хоёр хүүхэд өртсөн байна.
Тухайлбал, Баянгол дүүргийн Өргөө кино театрын урд замд Toyota Crown маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч, ганцаараа явж байсан 6 настай Б-г мөргөж гэмтээсэн.
Мөн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг Төгсийн хонхор гэх газар асфальтан замд Toyota Prius-20 маркийн С жолоочтой автомашин онхолдож, зорчигч 64 настай, эмэгтэй П-н амь нас хохирсон тус тус хэргүүдийг шалгаж байна.
Эдгээр өдөр цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 95 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллажээ.