Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан 2017 оны 6 дугаар сарын 5-наас 8-ныг хүртэл хүүхдийн зуслангуудад хяналт шалгалт хийж, шаардлага хангасанд нь үйл ажиллагаагаа эхлүүлэх зөвшөөрөл олгох талаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.
Өнгөрсөн жил нийслэлд 19 зуслан үйл ажиллагаа явуулсан бөгөөд нийт 16 мянга 540 хүүхэд амарчээ. Энэ онд 27 зуслан үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрөл авах мэдэгдлээ ирүүлсэн байна.
Хяналт шалгалтыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар гурван ажлын хэсэгт хуваагдан зохион байгуулна.
Мөн зургаадугаар сарын 1-нээс 10-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн зуслангууд үйл ажиллагаагаа танилцуулах, эрхийн бичиг борлуулах ажлыг зохион байгуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.