Азийн Хөгжлийн банк 2017-2020 онд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегиа лхагва гарагт баталлаа. Харин өнөөдөр энэхүү стратегийн бодлогод суурилсан зээлийн гэрээнд гарын үсэг зурах ёслол болно. Азийн Хөгжлийн банк энэ хүрээнд Монгол Улсад хоёр зээл олгохоор болж байна. Эдгээр нь Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хугацаанд хүн амын ядуу болон эмзэг хэсэгт чиглэх нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг хэвийн үргэлжлүүлэх, банкны салбарын тогтвортой байдал, оновчтой бүтцийг дэмжих зорилгоор олгогдож байгаа гэдгийг Азийн Хөгжлийн банкнаас мэдээллээ.
Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн хүрээнд Азийн Хөгжлийн банкнаас 900 сая ам.долларын зээл авахаар болсноос 600 сая ам.долларыг нь төсвийн алдагдлыг нөхөх, 300 сая ам.долларыг нь төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуулна гэдгийг Сангийн яам мэдээлсэн юм. Харин Азийн Хөгжлийн банкнаас авах бодлогын зээлийн 100 сая ам.долларыг банкны салбарт зарцуулахаар төлөвлөжээ.
Энэхүү зээлийг нэг үе шаттайгаар авах бөгөөд эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил байх юм. Эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бол зээлийн хүүг libor +0.5 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байна гэдгийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн УИХ-ын Төсвийн байнгын хороонд танилцуулах үеэрээ онцоллоо.
Олон Улсын Валютын Сангийн хэлэлцээрийн хүрээнд Монголын банкны салбарт томоохон эерэг өөрчлөлт авчирна гэж тооцоолж байгаагаа олон улсын үнэлгээний “Moody's” агентлаг мэдэгдээд байна. Тийм учраас Азийн Хөгжлийн банкнаас авах 100 сая ам.долларын зээл нь ихээхэн ач холбогдолтойд тооцогдож байгаа юм.
Т.Элиса