Авлигын улмаас хулгайлагдсан хөрөнгийг буцаах сэдвээр НҮБ-ын төлөөлөгч нар оролцсон олон улсын бага хурал болж байна.
Монгол Улс НҮБ-ын авлигын эсрэг конвенцод 2005 оны дөрөвдүгээр сард гарын үсэг зурж, 2006 онд соёрхон батлан нэгдэн оржээ. Манай улсын уг конвенцын хэрэгжилтийг НҮБ болон Авлигатай тэмцэх газраас 2011, 2023 онд үнэлжээ.
Энэ хүрээнд тус олон улсын бага хурлыг зохион байгуулж буй бөгөөд дараах сэдвийн хүрээнд буюу:
- Монгол Улс дахь конвенцын хэрэгжилтийн үнэлгээний хоёр үеийг харгалзан хэрэгжүүлэх явцын ахиц дэвшлийг тодорхойлох
- Оролцогч тал хооронд мэдлэг харилцан солилцох нөхцөл бололцоог бүрдүүлэх
- Авлигатай тэмцэх санаачилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай техник туслалцааг тодорхойлох зэрэг асуудлуудыг хэлэлцэж байгаа юм.
АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн “Авлигатай тэмцэх газар авлигын эсрэг үйл ажиллагааны хүрээнд хөрөнгө буцаах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.Үүнтэй холбоотойгоор хэргийг шуурхай илрүүлэхэд зарим улстай хамтран ажилласан.
Авлигатай тэмцэх газар төсөв бүрдүүлдэг байгууллага биш. Хуулийн хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Хөрөнгө буцаан хураах ажиллагааны үр дүнд
- 2021 онд- 96 тэрбум төгрөг
- 2022 онд- 2.3 их наяд
- 2023 онд- 238 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн. Энэ мөнгийг Сангийн яам болон төрийн өмчит байгууллагад төвлөрүүлдэг” гэлээ.
Зүүн Өмнөд Ази, Номхон далайн нутгийн Авлигатай тэмцэх багийн ахлагч Анника Витес “Монгол Улс 2011 онд гэмт хэрэгт тооцох, хууль сахиулах, олон улсын хамтын ажиллагааны хэрэгжилтийн тайланг нэгтгэн гаргаж байсан. 2023 онд урьдчилан сэргийлэх болон хөрөнгө буцаах хэрэгжилтийн тайлангаа гаргасан. НҮБ-аас өнгөрсөн оны тайланг үнэлэхэд Монгол Улс авлигын хөрөнгийг буцаан хураах туршлага сайн хэдий ч дараа нь хэрхэн ашиглах, зарцуулах тал дээр тодорхой шийдэлгүй байна. Тайлангийн үнэлгээний мэдээллийг НҮБ-ын нэгдсэн сайтад байршуулсан байгаа.
Зарим улсад авлигын хөрөнгийг буцаан хураагаад шинэ сургууль, авто зам барихдаа ашигладаг.
Аль ч улсад хээл, хахуулаар олж авсан хөрөнгийг буцаах буюу хураасны дараагаар энэхүү хөрөнгийг яах вэ гэдэг асуулттай тулгардаг. Олон улсад хураасан хөрөнгийг сургууль, авто зам барихад ашигладаг. Мөн авлигын хэргийг мөрдөхөд маш их хүч, хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө шаардагдаг учраас зарим улс холбогдох төрийн байгууллагуудад зарцуулж байна. Мөн шүгэл үлээгч нарыг хамгаалах тусгай санд хадгалдаг туршлага бий.
Гурван өдрийн турш үргэлжлэх уг хурлаар бид зөвлөмж гаргах болно. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орнууд нэг зорилгын төлөө нэгддэг ч хөгжил дэвшил, нөхцөл байдлаас шалтгаалж авлигын түвшин өөр өөр байдаг” гэлээ.
АТГ-ын гадаад харилцааны асуудал хариуцсан ахлах ажилтан Ж.Болорчимэг “Өнөөдрийн байдлаар НҮБ-ын авлигын эсрэг конвенцод 190 улс нэгдэн орсон байна. Гишүүн орнууд конвенцын хэрэгжилтээ тодорхой үе шаттайгаар танилцуулж тайлан гаргадаг. Авлига бол маш ноцтой гэмт хэргүүдийн суурь шалтгаан болдог учир дэлхий нийтээрээ авлигын эсрэг нэгдсэн ойлголттой, бодлоготой болох шаардлага үүссэн юм.
Монгол Улс тус конвенцын хэрэгжилтийн үнэлгээний механизмд маш идэвхтэй оролцсоор ирсэн бөгөөд хэд хэдэн улсын конвенцын тайлан гаргахад хамтран ажилласан. Тухайлбал 2018 онд бид Гүрж улстай хамтран Славина улсын конвенцын хэрэгжилтийн тайланд үнэлгээ хийсэн.
Өнөөдрийн хурлаар манай улсын конвенцын хэрэгжилтийн тайланд дүн шинжилгээ хийн зөвлөмж гаргана. Үүний дараа зөвлөмжийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх, ямар арга хэмжээ авах талаар төрийн холбогдох байгууллагууд, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагын оролцооны талаар хэлэлцэж, шийдвэр гаргана” гэлээ.