ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангаас орон нутгийн хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх сонирхлыг дэмжих зорилгоор хүүхэд залуучуудын дунд ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
ХААН Банк түүхт 30 жилийнхээ ойгоор хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин бүрдүүлэх, их спортын ертөнцөд эх орныхоо нэрийг дуурсгах ирээдүйн аваргуудыг бэлтгэх үйлсэд бодит хувь нэмрээ оруулахыг зорьж 21 аймаг, Зүүнхараа, Замын-Үүд болон нийслэлийн 8 дүүргийн нийт 33 байршилд 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбай байгуулж, харьяа дүүрэг, орон нутагт нь хүлээлгэн өгсөн билээ.
Үүгээр тогтохгүй талбайн урсгал засварын ажлыг хийж гүйцэтгэн, ХААН Банкны нэрэмжит дээрх тэмцээнийг жил бүр тухайн байршлуудад уламжлал болгон зохион байгуулж буй.
Энэ жилийн хувьд нийслэлийн Багануур дүүрэг болон орон нутгийн 15 аймагт 9-10-р саруудад тэмцээн зохион байгуулсан бөгөөд нийт 310 багийн 1500 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна. Тэмцээнд тэргүүн байр эзэлсэн баг 1,000,000 төгрөг, дэд байр 700,000 төгрөг, гутгаар байр 500,000 төгрөгийн шагналын эзэн болсон юм.
Монголын тамирчид FIBA 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2018 онд анх оролцсоноос хойш богино хугацаанд өндөр амжилт гаргаж 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг 2022 онд дэлхийн хэмжээнд есдүгээрт эрэмбэлэгдсэн билээ. Монголын тамирчид мөн 2020 онд түүхэндээ анх удаа олимпт багийн спортоор, тэр тусмаа 3х3 сагсан бөмбөгийн төрөлд оролцсон нь цаашдаа ч энэ спортоор амжилт гаргах ирээдүй байгааг харуулсан юм.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк