УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг хэлэлцэв.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Монгол нэгдсэн улс. Гэтэл газрын бодлого нэгдмэл байж чадаагүй. Аймаг бүрд өөр өөр бодлого хэрэгжүүлсэн. Малчин мэдээгүй байхад өвөлжөөнд нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хотод олгочихсон байдаг. Ингээд зөрчил маргаан үүсдэг.
Хотын газар болон дүүргийн Засаг дарга нарын биш хотын иргэдийн өмч юм. Иймд Засаг дарга нар шинээр газар олгохыг хязгаарлана. Зайсангийн газрыг Гүндалай гэж хүн дамлан худалдсаар л байна” гэв.
Ингээд санал хураахад УИХ-ын гишүүдийн олонх нь газрын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. УИХ-ын гишүүн, АН бүлгийн дарга О.Цогтгэрэл энэ хуулиар дөрөв хоногийн завсарлага хүсэхэд УИХ-ын дарга Г.Занданшатар зөвшөөрлөө.
Газрын тухай хуулийн төслийг Монгол Улсын 2024 оны улсын төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлжээ. Газрын ууль төсөвт шууд нөлөөлөхгүй гэж Г.Занданшатар дарга онцлов. Мөн тэрээр Газрын хууль Үндсэн хуулийг зөрчсөн, эсэхийг дахин нягтлах нь зөв гэлээ.
Чуулганы хуралдаанд 72 гишүүн суух ёстойгоос 48 гишүүн оролцож байна.