“Монгол боловсрол ба Хүний хөгжил” чуулганыг энэ баасан гарагт буюу тавдугаар сарын 5-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.
Дэлхийн боловсролын бодлоготой нийцүүлэн боловсруулсан Монгол хүний хөгжлийн хөтөлбөрийг СӨБ болон ЕБСургуулиудын үйл ажиллагаагаар дамжуулан хэрэгжүүлэх тогтолцооны зураглал болоод, уг хөтөлбөрийн онолын үндсийг боловсролын харилцаанд оролцогч талуудад танилцуулж нэгдмэл ойлголттой болгоход чуулганы гол зорилго оршино.
Чуулганд Монгол улсын бүх Ерөнхий боловсролын сургуулиудын захирал, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид, эцэг эхийн зөвлөлүүд, Боловсрол Шинжлэх Ухааны яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Боловсролын ерөнхий газар, НҮБ, ЮНИСЕФ-ийн төлөөлөгч, Иргэний нийгмийн байгууллагууд, Эрдэм шинжилгээний байгууллага, Хувийн хэвшлийн гээд 800 гаруй төлөөлөл оролцоно. Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй ЕБС–ийн төлөөлөгчид цахимаар оролцох юм байна.