ЭТТ ХК-ийн 2023 оны үйл ажиллагаанд ҮАГ хяналт шалгалт хийсэн. ҮАГ тус компанид анх удаа өргөн хүрээний хяналт шалгалт хийсэн юм.
ЭТТ ХК-ийн үйл ажиллагааны, санхүүгийн аудит дууссан тул ногдол ашгийг маргааш шилжүүлж эхэлнэ. 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг иргэн татварын дараах байдлаар 256 мянган төгрөгийн ногдол ашиг авна. Манай улсын 3.4 сая иргэн тус компанийн хувьцааг харилцан адилгүй тоотойгоор эзэмшдэг. ЭТТ энэ удаад нийт 800 тэрбум төгрөгийг ногдол ашигт зарцуулна гэж Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэв.
ЭТТ ХК 2023 онд 3.2 их наяд төгрөгийн ашигтай ажиллажээ. ҮАГ-аас тус компанид өгсөн зөвлөмжид одоо хэрэгжүүлж буй төслүүдээ дуусгах, төслийн үр ашгийг нэмэгдүүлэх шаардлагатай гэжээ.
2024 онд тус компани нийт 30 орчим сая тонн нүүрс худалдаж, 2023 оны борлуулалтаа бууруулахгүй байх зорилго дэвшүүлжээ. Энэ оны эхний гурван сарын байдлаар манай улс нийт 17 сая тонн нүүрсийг урд хөршид худалдсан. Үүний арван сая тонныг ЭТТ гаргажээ.
Ирэх сарын сүүлээр ЭТТ-н нойтон аргаар нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орж, туршилт тохируулга эхэлнэ. Энэ үйлдвэр жилд арван сая тонн нүүрс угаах хүчин чадалтай юм.