Хөрс бохирдуулж буй олон хүчин зүйл бий. Тэдний нэг нь яалт ч үгүй нүхэн жорлон. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хөрсний бохирдлын хэмжээг жилд хоёр удаа, есөн дүүргийн эрчимтэй суурьшлын 54 цэгээс дээж авч, эрүүл ахуйн үнэлгээ өгдөг. Ингэхдээ гэр хорооллын айлуудын хашаанаас биш гудамжнаас нь дээж авдаг бөгөөд бохирдол үйлдвэрлэл, хог хаягдал ихтэй газрын дээжтэй адилхан бохирдсон байдаг аж.
Монгол Улсын хувьд одоо хүртэл хүн амын 72.7 хувь нь шаардлага хангаагүй жорлон ашиглаж байна. Үүнээс гэр хорооллын нийт өрхийн 94,8 хувь бохир, аюултай нүхэн жорлон ашигласаар байна.
Монгол Улсын Эрүүл ахуйн тухай хууль энэ оны 2 дугаар сарын 04-ний өдөр батлагдаж, 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн улс даяар дагаж мөрдөж эхэлсэн.
Эрүүл ахуйн тухай хуулийг хэрэгжүүлэх үүднээс “Нүхэн жорлон, угаадасны нүх. Техникийн шаардлага MNS 5924:2008” стандартыг шинэчлэн баталсан байна.
Стандартыг хэрэгжүүлэхээр агааржуулагчтай сайжруулсан нүхэн жорлон, бордоожуулах, бага хэмжээний усаар зайлуулах, хуурайшуулах жорлон зэрэг олон төрлийн ариун цэврийн байгууламжийг иргэдэд санал болгож байгаа аж.
Дээрх стандартыг Монгол, Англи хэл дээр хэвлүүлж, ААН, иргэд байгууллага болон хорооны ажилтан, сайн дурын идэвхтэн нарт зориулж дөрвөн хувилбар бүхий жорлонгийн загварыг танилцуулсан нугалбар бүхий санамжийг боловсруулан гаргасан байна.
Мөн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэдэд зориулсан постерийг хэвлүүлж, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан “Би зөв дадалтай” гарын авлага иргэдэд зориулсан богино хэмжээний видеог бэлтгэн олны хүртээл болгохоор ажиллаж байна.