“Сондор хилэн” төвийн багш, захирал С.Төмөрбат: Монгол хүний нэр төрөө эрхэмлэдэг сэтгэл зүй хэл сурахад их дөхөмтэй байдаг
Бидний дунд англи хэл сурах гэж оролдоод удаа дараа бүтэлгүйтсэн, өөрийгөө авьяас чадваргүй хэмээн голж шантарч яваа хүн хичнээн их байдгийг таашгүй. Тэдгээр хүмүүст “Нэг сарын хугацаанд англи хэлний дүрэм, цагууд, яриаг маш цэгцтэй сайн зааж сургаад зогсохгүй ямар ч залхуу, тогтож сууж чаддаггүй хүнийг сургаж дөнгөдөг гэнэ” гэх яриа итгэмээргүй “даажигнал” ч юм шиг санагдаж болох. Гэхдээ олны үг ортой гэдэг. “Сондор хилэн” төвийн захирал, С.Төмөрбат багш дээрх сургалтыг явуулдаг бөгөөд үр дүн нь маш сайн гарч байгааг дуулаад эрхгүй сониучирхлаа.
Англи хэл сурахыг хүсдэг ч зөв арга барилаа олоогүй, өөрийгөө бүрэн дайчилж чаддаггүй олон хүнд бидний яриа хэрэг болох болов уу. Хэвлэл мэдээллээр төдий л сурталчилгаа хийдэггүй тэдний хувьд төгсөгчдийн сэтгэгдэл, аман яриа хамгийн хүчтэй “PR”. Харин сайн сургаж чаддагийнх нь баталгаа нь хэд хэдэн зузаан хавтас дүүрэн төгсөгчдийн талархсан, санаанд оромгүйгээр англи хэл сурсан тухай гараар бичсэн сэтгэгдлүүд аж.
-Хэд хэдэн сургалт дамжсан ч англи хэл сурсангүй гэх хүмүүс олон байдаг. Харин хүнийг өөрийн эрхгүй мэрийлттэй болгож, үр дүнтэй сайн сургаж байгаа эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулахад таны олж харсан, үндэслэсэн зүйл юу байв?
-Миний хувьд 1995 онд их сургуулиа төгссөнөөс хойш багш хүн хаана ажиллаж болох тэр бүх газарт ажиллаж байсан. Тэгэхдээ нэг жил англи хэл үзсэн хүн, 10 жил хэл үзсэн бүр их сургуулиа төгсөөд ирсэн хүмүүс яг адилхан түвшинд байгаатай олон удаа таарч байлаа.
ЕБС-ийн дунд ангиасаа англи хэл үзэж, их сургуульд бас 3-4 жил үзсэн хэрнээ санал бодлоо энгийн түвшинд илэрхийлж чадахгүй, шалгалт авахад хангалттай дүн өгч чаддаггүй.Англи хэл сурсан ч биш сураагүй ч биш хоёрын хооронд байгаа иймэрхүү хүмүүст зориулж, нэг сарын эрчимжүүлсэн тусгай хөтөлбөр боловсруулаад 2006 оны 2 дугаар сард сургалтын төвөө байгуулж байлаа.
Тухайн үед эргэлзээ төрж байсан ч сургалтаа явуулаад ирэхэд гайхмаар үр дүн харагдсан. Нууц нь юу байв гээд эргээд бодохоор хүмүүсийн хэрэгцээ шаардлага хамгийн гол хүчин зүйл болж өгсөн байдаг. ЕБС , их сургуульд хүүхдүүд зөвхөн англи хэл гэдэг хичээл үзэхгүй. Маш олон хичээл үзэж, өөр өөр шалгалтууд өгнө. Англи хэл түүнийх нь нэг л хэсэг. Харин миний оюутнууд англи хэл сурахгүй бол болохгүй нь гэдгийг эд эсээрээ мэдэрчихсэн, хоолойн дээр нь тулчихсан хүмүүс байдаг.
“Би 2500 долларын ажилд ормоор байна. Гэтэл 20 настай охин миний урдуур орчихлоо. Тэр надаас англи хэлээрээ л илүү” гэдэг. Тэр хүн сурах агуу их хүсэлтэй, харин би чин сэтгэлээсээ заагаад өгье гэсэн хүсэлтэй. Энэ хоёр хүсэл нийлээд эцэст нь гайхалтай үр дүнг бий болгодог.
-Төгсөгчдийн сэтгэгдлүүдийг харж байхад нэг сарын турш маш их даалгавар өгдөг, нойргүй хонох энүүхэнд байдаг нь ажиглагдсан. Энэ дундаас хүн юм сурна гэхээр үнэндээ амаргүй санагдсан...
-Бид англи хэл сурахаар ирж байгаа хүмүүст нэгдүгээрт ажил, амьдралаа 100 хувь зохицуулаад, нэг сарын хугацаанд өөр зүйлд сатаарахгүй байх бүх арга хэмжээг аваад ирээрэй гэж хэлдэг. Өглөөний 9 цагаас оройны 16.30 хүртэл хичээллэж, хариад ч маш их даалгавар хийх учраас баяр тэмдэглэх, найз нөхөдтэйгээ уулзах ямар ч боломж гарахгүй. Хоёрдугаарт англи хэл сурах маш их хэрэгцээ шаардлага, хүсэл зорилготой байх ёстой. “Сарын дотор сурна гэдэг ч худлаа байх, гэхдээ яахав суугаад үзье” гэсэн хүмүүс их ирдэг. Эхний өдөр хүмүүстээ би та нар өөрсөддөө ямар шаардлага тавих вэ гэдгээ ярилцдаг.
Тэгээд энэ шаардлагыг биелүүлж чадна гэсэн хүмүүс нь үргэлжлүүлж, шөнө даалгавар хийгээд нойргүй сууж чадахгүй ачаалал даахгүй гэсэн хүмүүс нь явж болно оо гэдэг. Үнэхээр суръя гэсэн хүмүүстээ хайр хал хоёрыг зэрэгцүүлнэ дээ. Болж байгаа хүмүүсээ магтана, урамшуулна, юм хийгээд байгаа мөртлөө үр дүн гарахгүй байгаа хүмүүстэй жич уулзана, өөр арга барил хэрэглэнэ.
Нэг сарын хугацаанд чи үнэхээр зовно, зовсны эцэст жаргана гэж би оюутнууддаа хэлдэг. Надад итгэ, өөртөө итгэ, сарын дараа ямар болохоо хараарай гэж хэлдэг. Үр дүнгээ сар бүр үзэж байгаа болохоор би хичээлээ дэндүү итгэлтэй заадаг юм. Яахав өөрийгөө дайчилж чаддаггүй, юмыг хойш нь тавьдаг цөөн нэг хүн замаасаа сэмээрхэн гараад явчихдаг. Харин дийлэнх нь багштайгаа хамтдаа зүтгээд үр дүн гаргаж чаддаг.
-Таны олон жилийн туршлагаас харж байхад хүмүүс англи хэл сурахдаа юун дээр алдаа гаргаж байна?
-Хамгийн гол нь сурах арга барил. Ширээн дээр хоол ч байсан, хор ч байсан ялгаагүй бүгдийг аваад ам руугаа хийгээд байгаатай яг адилаар, хэзээ хаана хэрэглэхээ мэдэхгүй англи хэлээр юу л байна, тэр бүхнийг толгой руугаа хийгээд байдаг. Нэг ёсондоо толгойгоо хогийн сав болгож орхидог. Харин бид, бүгдийг эхнээс нь маш цэгцтэй заан, нэг дүрэм үзлээ гэхэд юунд хэрэгтэй, яриатай яаж холбогдох вэ гээд л цогцоор нь заадаг. Даалгавараа эргээд нэхэл хатуутай шалгана.
Хийхгүй бол хичээлд суулгахгүй хөөнө шүү гэхээр хийгээд ирдэг. Үнэндээ дээхнэ үеийн дектатурын аргыг хэрэглэдэг гэх үү дээ. Зөвхөн багшид үзүүлэхийн төлөө биш, өөрийнхөө төлөө хийж ир гэсэн зарчмыг, бид суралцагсдынхаа тархинд суулгаж өгдөг. Хичээл заах явцад судалгааны зүйлүүд маш их гарч ирнэ.
Багш хүн 400 мэргэжил эзэмшсэн байх ёстой гэдэг шүү дээ. Заримдаа би дуулна, шүлэг уншина, жүжиглэнэ, орилно гээд гадаад хүний сэтгэл хөдлөлийг их гаргадаг. Монгол хүний бүрэг ичимтгий зангаар хэл сурахгүй, галзуу юм шиг чөлөөтэй бай гэдэг. Амаа хөдөлгөж байж л хэлтэй болноо л гэсэн үг.
-Энэ сэтгэгдэлүүдийг уншиж байхад, зөвхөн хэл сурах биш маш олон зүйлийг суралцаад гардаг гэсэн байна. Цаашдын хүсэл мөрөөдөл итгэл найдварыг нь та хөглөж өгдөг бололтой юм?
-Тийм шүү. Хэл сурахаас гадна, цаг барих, тогтож суух, өөрийгөө дайчилж сурах, зорилготой болох, гээд олон чухал чанаруудыг суулгаж өгдөг.. Өдөр болгон шалгалт авна, даалгавраа хийгээгүйгээс хангалтгүй дүн авсан хүмүүсийн нэрийг чангаар дуудна. Тэгэхээр хүүхэд ч бай, насанд хүрсэн хүн ч бай нэг юм бодно. Хүнийг сурахаас аргагүй байдалд оруулдаг гэж хэлж болно. Хамт сурч байгаа хүмүүс нь адилхан юу ч мэдэхгүй орж ирсэн хэрнээ мэрийгээд, сайн үр дүн гаргаж байхад би яагаад чаддаггүй юм гэсэн бодолд эрхгүй автуулдаг. Ингэж монгол хүний нэр төрөө эрхэмлэдэг сэтгэлзүй дээр тоглох нь маш үр дүнтэй байдаг.
-Бүтэн өдрийн гүнзгий ангийнхаа хөтөлбөрийн талаар манай уншигчдад сонирхуулаач?
-Бүтэн өдрийн 1 дүгээр шатны ангийг төгссөн оюутнууд маань, олж авсан мэдлэгээ гүнзгийрүүлэн энэ эрчээрээ илүү ихийг сурмаар байна гэсэн хүсэлт тавьдаг байсан. Шавь нарынхаа удаа дараагийн хүсэлтээр сүүлийн 5 жилд судалгаа хийн сургалтын хөтөлбөрөө боловруулсаны дүнд энэ ангиа нээгээд байна. Гэхдээ заавал манай төвийн нэгдүгээр шатны төгсөгчид гэлтгүй англи хэлний ахисан дунд түвшиний мэдлэгтэй хүмүүст зориулсан анги гэж хэлж болно.
- Энэ ангид сурснаар ямар шатны мэдлэг олж авах вэ?
- Бүтэн өдрийн 1 дүгээр шатны сургалтад анхан, завсар дунд, ахисан дунд зэрэг 4 шатны ангийг эзэмшээд төгсдөг бол, бүтэн өдрийн 2 дугаар шатны сургалтад, ахисан дунд гүнзгий гэсэн хоёр шатны мэдлэгийг эзэмшээд төгсөнө. Өөрөөр хэлбэл энэ сургалтыг төгсөөд TOEFL, IELTS-ийн бэлтгэлд шууд сурах боломжтой гэсэн үг. Нэг ёсондоо дүрэм, орчуулга, сонсгол ярианы хичээлүүдээ мэдээлэл, мэдлэг, чадвар, дадал болтол нь цогцоор заадгаараа энэхүү сургалт маань онцлог болж байна.
-Шавь нарынхаа хүсэлтээр энэ ангиа нээсэн гэсэн. Төгсөгчид нь хэр сэтгэл хангалуун байна вэ?
- Үнэндээ миний төсөөлж байснаас ч илүү сэтгэл хангалуун төгсч байгаад багш хүний хувьд баяртай байна. “Сондор хилэн” сургалтын төв маань сүүлийн үеийн судалгаан дээр тулгуурлан сургалтын хөтөлбөрөө боловсруулдаг.
Сүүлийн 5 жилд судалсаны үндсэнд, гарсан хөтөлбөр учраас төгссөн оюутнууд маань яг бидний хүсч хүлээж байсан сургалт боллоо гэлцэж байна.
Яагаад энэ анги маань хүмүүсийг баярлуулаад байна вэ гэхээр, боловсруулсан хөтөлбөртөө байгаа юм. Оюутнуудаа дадлагажуулах дүрмээ өөрийн болгох хүртэл нь, өдөр бүр дүрмийн хичээл ордог. Нэг сэдвийн хүрээнд гурван улсыг харьцуулсан орчуулга хийнэ. Тухайн улсын түүх соёл, төрийн дуулал, ёс заншил нь ямар байдаг талаар харьцуулсан сэдвийн хүрээнд мэдээлэл өгдөг.
Мэдээллийг нь мэдлэг болгож, мэдлэгийг нь чадвар, чадварыг нь дадал болтол унших, бичих, ярих, сонсох гэсэн 4 дадлыг цогцоор нь орж байгаа учраас энэхүү сургалт маань үр дүнтэй болж байна. Өнөөдөр бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Тэр ч утгаараа нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхаж, сүүлийн үед гарч байгаа мэдээллүүдийг орчуулан сургалтын хөтөлбөртөө ашиглахыг бид гол зорилгоо болгон ажилладаг.
-Бүтэн өдрийн гүнзгий ангид ямар мэдлэгтэй хүн суралцаж болох вэ. Таны сургалтад суугаагүй ч, гүнзгийрүүлсэн мэдлэг олж авахыг хүсч байгаа хүмүүс хамрагдаж болно биз дээ?
-Бололгүй яахав. Манай бүтэн өдрийн 1 дүгээр шатны сургалтад хамрагдаагүй ч, дундаас дээш шатны англи хэлний мэдлэгтэй хүмүүс, манай сургалтын төвд ирээд шалгалт өгөх хэрэгтэй. Шалгалт өгөөд тэнцвэл бүтэн өдрийн гүнзгий ангид хамрагдах боломжтой. Ер нь аль ч сургалтын төвүүдэд очсон дахиад л 26 цагийг давтан заадаг өөр юм сурмаар байдаг гэсэн олон хүнтэй таарч байлаа.
Яалтчгүй үзэж судалсан зүйлээ дахин дахин үзэх сонирхолтой биш шүү дээ. Тиймээс манай бүтэн өдрийн гүнзгий анги нь 26 цагийг заахгүй харин 26 цаг дээр суурилаад англи хэлний гүнзгий түвшиний бүх дүрмийг үзэж судалж дуусгана.
-Орон нутгаас суралцахыг хүсэгчид хэр их ирдэг вэ. Ажлаа зохицуулаад сурья гэвэл танай сургалт орон нутгийнханд илүү тохиромжтой санагдлаа?
-Тэгэлгүй яахав. Орон нутгаас хүмүүс цаг заваа зарцуулаад очвол яах вэ гэж их ярьдаг. Манай сургалтын төвийн бүх сургалтуудын эхлэх өдөр, дуусах өдөр нь тодорхой байдаг. Яг эхлэх өдрөө эхлэдэг болохоор орон нутгийнхан ажил амьдралаа зохицуулаад суралцах бүрэн боломжтой. Энэ дашрамд хэлэхэд зуны гурван сарын хуваарь гарсан байгаа.
-Танай сургалтын төвийн орчин их сайхан юм. Сурахад орчин бас их чухал байх шүү?
- Мэдээж сайн багш, шилдэг аргачлал, боловсронгуй хөтөлбөрөөс гадна тав тухтай сургалтын орчин их чухал. Улаанбаатар хотын А бүсэд орших, Энхтайвны гүүрний зүүн хойд талд, Сөүл рестораны баруун талд шинээр баригдсан 13 давхарын 6-н давхарт “Сондор хилэн” төв саяхан нүүж ирсэн. Шинэ байранд ороод суралцагсдынхаа цаг зав, түвшинд тааруулсан шинэ шинэ сургалтын хөтөлбөрүүд боловсруулж, суралцагсдаа хүлээж авахад бэлэн болоод байна.
Хэл сурахад өөрийн хичээл зүтгэл яах аргагүй чухал нөлөөтэй ч нөгөө талаас өөрийг нь эрхгүй хурцалж, дайчлуулж чадах багшийн уран арга чухал түлхэц болдог гэлтэй. “Багшлах бол миний ясны хобби” гэж хэлсэн Төмөрөө багш 7 дугаар ангиасаа эхэлж багш болохыг мөрөөдөж, түүндээ ч хүрчээ. Зөвхөн хичээл заах биш хүмүүст давхар итгэл найдвар, хүсэл мөрөөдлийг өгч чаддаг ийм хүн л хүнд юм сургаж чаддаг юм байна даа гэж эрхгүй бодсон билээ.
Ирэх сарын сургалтууд 08 сарын 01-нд эхэлнэ.
БҮТЭН ӨДРИЙН АНГИУД
1. Насанд хүрэгчдэд зориулсан
БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
2. Хүүхдүүдэд зориулсан
БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
3. Бүтэн өдрийн ангийг төгсөгчдөд зориулсан
БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙ АНГИ
ХҮҮХДИЙН АНГИУД
1. Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан \12 – 17нас\
БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
2. Ахлах ангийн хүүхдүүдэд зориулсан \16-18 нас\
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАНД БЭЛТГЭХ АНГИ
3. Бага ангийн хүүхдүүдэд зориулсан \7-11 нас\
АНХАН ШАТНЫ АНГИ
4. Хувийн сургуулиудын бага ангийн хүүхдүүдэд зориулсан \7-8 нас\
АНХАН ШАТНЫ АНГИ
5. Хувийн сургуулиудын бага ангийн хүүхдүүдэд зориулсан \8-9 нас\
ДУНД ШАТНЫ АНГИ
ЦАГИЙН АНГИУД
1. Өглөөний анги 06.30-08.30, 08.30-10.30
2. Өдрийн анги 10.30-12.30, 12.30-14.30, 14.30-16.30
3. Оройн анги 16.30-18.30, 18.30-20.30, 20.30-22.30
ТУСГАЙ СУРГАЛТУУД
1. VIP СУРГАЛТ
2. БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
3. ЭЕШ-д БЭЛТГЭХ АНГИ
4. Монгол багштай ЯРИАНЫ АНГИ
5. Гадаад багштай ЯРИАНЫ АНГИ
6. ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ
7. ХАГАС САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
8. БҮТЭН САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
9. МОНГОЛ БИЧГИЙН СУРГАЛТ
Хаяг: Энхтайвны гүүрний зүүн хойно Park place-ийн 6 давхарт. (Шинээр баригдсан 13-н давхар барилга)
Утас: 9911-2414, 9999-2414, 99283293, 98103020
http://www.facebook.com/Sondorkhilen English language center