МАН-ын бага хурал Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Бага хурлын ирц 70 хувьтай байна. Энэ удаагийн бага хурлаар МАН-ын удирдлагууд сонгуульд намаа төлөөлөн өрсөлдөх 76 нэр дэвшигчийг танилцуулан, намын бага хурлын гишүүдээр батлуулах юм.
МАН-ын бага хурал 315 гаруй гишүүнтэй. Хурлын явцад танхимаас нэр дэвшигчдийг шинээр дэвшүүлэх боломжтой эсэх талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас тодруулахад тэрээр “Энэ боломжгүй. Бид маш хариуцлагатай хандаж байна. Мандат тус бүрт дор хаяж хоёр нэр дэвшигч байхаар жагсаалт бэлтгэлээ” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Баянзүрх дүүргээс нэр дэвших юм байна. Өмнөх сонгуулиар МАН нийслэлд ялагдал хүлээсэн. Иймд энэ сонгуулиар нийслэлд заавал ялалт байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа гэв.
Энэ удаагийн сонгуульд МАН-аас нийт 16 эмэгтэй нэр дэвших болсныг Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон мэдээллээ. Тэрээр Хөвсгөл аймгаас нэр дэвших юм байна.
Мөн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Хан-Уул дүүргээс буюу 55 дугаар тойргоос нэр дэвшихээ зарлалаа. Сонгуулийн тухай хуулийн дагуу намууд өнөөдөр нэр дэвшигчдээ албан ёсоор батлах ёстой.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат:
МАН сонгуулийнхаа хуулийн дагуу өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулах гэж байна. Өнөөдөр 17.00 цагаас МАН-ын УЗ хуралдаж албан ёсоор 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших 76 хүнээ эцэслэж баталлаа. Ингээд намын дарга МАН-ын бага хуралд УИХ-ын сонгуульд нэр дэвших 76 хүнийхээ нэрсийг танилцуулна. Яг одоо МАН-ын бага хурал албан ёсоор эхэлж байна. Өнөөдөр 24.00 цагаас өмнө хуулийн дагуу 76 нэр дэвшигчдээ тодруулж дуусч, тогтоолоо баталсан байх учиртай. Тиймээс хуулийн хүрээнд бүх үйл ажиллагаагаа явуулна гэв.
Намын дүрмээр намын бага хуралд оруулах 76 нэрсийг намын Удирдах зөвлөл дээр хэлэлцдэг. Тиймээс намын удирдах зөвлөл дээр хэлэлцэж, нэр бүхий 76 нэрийг МАН-ын бага хуралд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэдэг УЗ-ийн шийдвэр гарсан. Тиймээс уг шийдвэрийн дагуу 76 нэрээ бага хурлаараа эцэслэнэ гэв.
МАН нэр дэвшигчдээ тодруулахдаа анхан шатны байгууллагуудаасаа санал авсны сацуу судалган дээр үндэслэсэн юм байна.
МАН-ын сонгуулийн сурталчигааг тус намын дарга асан С.Баяр удирдах нь тодорхой болсон байна. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр нэрээ татан, сурталчилгааний багт ажиллахаа мэдэгдэв.