Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр АСЕМ-ын Дээд түвшний уулзалт болох Шангри-Ла зочид буудал дахь уулзалтын танхим, Хэвлэлийн төв, Чингис хаан олон улсын нисэх буудал, Чингисийн хүрээ цогцолбор болон АСЕМ Вилла хотхоны бэлтгэл ажилтай танилцлаа.
Энэ үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарын АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах Үндэсний хороо болон ажлын хэсгийнхэн байлцаж, хариуцсан салбар бүрийнхээ ажлыг Ерөнхий сайдад танилцууллаа.
Уулзалт зохион байгуулагдах газруудын бэлтгэл ажил хангагдсан бөгөөд зарим газарт 92 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, Шангри-Ла дахь уулзалтын танхим, Хэвлэлийн төв, АСЕМ Вилла, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын бэлтгэл ажил бүрэн хангагджээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат бэлтгэл ажилтай газар дээр нь танилцсаны дараа үлдсэн зарим ажлыг яаралтай дуусгахыг үүрэг болголоо.
АСЕМ-ын дээд түвшний уулзалтад нийт 51 орон, олон улсын хоёр байгууллага, 10 орны Ерөнхийлөгч, 25 орны Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлагууд оролцоно.