Германчууд хагас шигшээд Францтай тоглон хожигдсоны дараа фэнүүд нь тоглолтын шүүгч Никола Риццолид ихээхэн бурууг өгсөн. Тэднийхээр бол Герман Италийг хожингуут дараагийн тоглолтод нь итали хүнийг шүүгчээр тавина гэдэг байж болохгүй хэрэг байсан бололтой.
Гэхдээ Германы спортын хэвлэл мэдээллийнхэн дийлэнхдээ энэ талаар өөр бодолтой байгаа аж. Тэд тоглолтын эгзэгтэй мөч бүрийг анализ хийн дүгнэжээ.
Тэднийхээр бол Риццоли хэт нэг талыг барьсан шүүлт хийгээгүй аж. Швайнигийн гар хүрдэг дээр 11м өгөх зайлшгүй шаардлага байгаагүй, гэхдээ гаргасан шийдвэр нь бас тэгж их маргахаар зүйл биш байсан гэж.
Тэр ч байтугай Эмрэ Жан төвийн бүсэд алдаа хийх үед 2 дахь шарыг нь өгч, талбайгаас хөөх ёстой байсан гэжээ. Гэхдээ Германы талд ч бас буруу шүүснийг дурьдаж.Погба Кроос 2 бөмбөгний төлөө тэмцэх үед шүглээ үлээж, 16-ийн шугам дээрээс германчууд хаалттай цохилт авах ёстой байсныг хэлсэн байна.
Тэд ерөнхийдөө Риццоли маш сайн шүүлтийг хийсэн гэж дүгнэсэн аж. Харин нэг ойлгомжгүй юм нь яагаад тийм их драма болон барин италичууд хожигдсоны дараа шууд итали хүнийг шүүгчээр зоосон нь ойлгомжгүй байгаа бололтой.
УЕФА-ийн шүүгчдийн зөвлөлийн ахлагч, домогт шүүгч асан Пиерлуижи Коллина яагаад өөрөө итали хүн байж итали хүнээ энэ тоглолтод гаргасан нь нууц хэвээр үлдэж байх шиг байна даа.
Германчууд хагас шигшээгийн өмнө эсэргүүцэл гаргаснаас болсон уу, ямар ч байсан УЕФА финалын шүүгч нарын номинацаас Германы Феликс Брүхийн нэрийг хассан байсан. Уг тоглолтыг Английн Марк Клаттенбург шүүх болоод байгаа.
Английн баг нэлээн эрт Исландад хожигдсон, мөн финалын 2 багийн хэнтэй нь ч тоглоогүй тул хардах хүн гарахгүй биз ээ.
Эх сурвалж: www.sport1.de