Холливудын алдарт жүжигчин Леонардо ДиКаприо өөрөөс нь Оскарын тухай асуулт асуухыг хориглосон байна.
Тэрээр менежертээ хандан ярилцлага авах сэтгүүлчдэд Оскарын тухай асуулт тавихгүй байхыг сануулжээ.
ДиКаприо энэ сарын 28-нд болох Оскарын шагнал гардуулах ёслолын талаар таамаглал дэвшүүлэх, хэлэлцүүлэх өрнүүлэхээс аль болох зайлсхийж байгаа гэнэ.
Тэрээр маш олон киноны гол дүрийг чадварлаг бүтээсэн ч Кино академийн хамгийн дээд шагнал болох “Оскар"-ыг хүртэж амжаагүй яваа. Мексикийн кино найруулагч Алехандро Гонсалес Иньярритугийн бүтээл "The Revenant" киногоороо Оскарыг "Шилдэг эрэгтэй жүжигчин"-д нэр дэвшиж байгаа юм.
Сонирхуулахад Их Британийн Лондон хот дахь Odeon кинотеатрын нэрийг түр хугацаанд Leodeon хэмээн өөрчилжээ.
Тун удахгүй болох Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр жүжигчин Леонардо ДиКаприод сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зорилготойгоор ийнхүү өөрчилсөн хэмээн театрынхан мэдээлээ.
Эх сурвалж: Dailymail