Хуйвалдаан, секс, цуст аллага. Эдгээр гурван үгс нь HBO –ийн “Game of Thrones” цувралыг тодорхойлоход хангалттай. Гэхдээ зохиолч Жорж Р.Р.Мартиний “A Song of Ice and Fire” цуврал романаас сэдэвлэсэн тус кино нь таныг нэг цагийн туршид огтхон ч уйдаахгүй. Мөн Теон Грэйжоийн дүрд дуучин Лили Аллений төрсөн дүү тоглосон гэдгийг та лав мэдээгүй байх.
Ингээд 2016 оны дөрөвдүгээр сарын 24-нд зургадугаар улирлын нээлтээ хийх тус киноны талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
Сануулахад тус цуврал дуусахад ердөө хоёрхон улирал үлдсэн гэдгийг HBO зарлажээ.
1. Санса Старкийн дүрд тоглодог жүжигчин бүсгүй Софи Турнер өөрийн тэжээдэг чонын дүрд тоглодог нохойг өргөж авчээ. Цуврал кинонд Лэди хэмээх чонын дүр бүтээдэг энэ нохойг Зунни хэмээн нэрлэсэн аж.
2. Дотраки ба Валяари хэл нь зөвхөн энэ цувралд зориулан хэл шинжээч Дэвид Петерсоны зохиосон 3000-4000 үгсээс бүрдсэн зохиомол хэл юм.
3. Хүн бүхний үзэн яддаг дүр буюу хаан Жофригийн дүрд тоглосон жүжигчин Жэк Глийсон хүүхэд байхдаа “Batman Begins” кинонд дүр бүтээж байжээ.
4. “A Song of Ice and Fire” цуврал романы зохиолч Жорж Мартин номныхоо төгсгөлийг кино найруулагчдад дэлгэжээ. Учир нь тэрээр зохиолоо дуусгах хүртлээ амьд байх эсэхдээ эргэлзэж байгаа аж. Тэрээр энэ жил 68 настай.
5. Ходор буюу Бран Старкийн аварга биет хамгаалагч энгийн хувцастай үедээ ингэж харагддаг. Түүнийг Криштиан Найрн гэдэг бөгөөд Хойд Ирландаас гаралтай жүжигчин ба алдартай DJ аж. Нэмж хэлэхэд тэр бол гэй.
6. 2013 онд АНУ-д 146 охиныг Халеси гэж нэрлэжээ. Энэ Дотраки хэлээр "хатан" хэмээх утгатай аж. Мөн Аряа хэмээх нэр АНУ дахь хамгийн хурдан түгэж буй нэрнүүдийн нэг юм.
7. Ooна Чаплин буюу Роб Старкийн эхнэрийн дүрд тоглосон жүжигчин бүсгүй бол алдарт жүжигчин Чарли Чаплиний ач охин аж.
8. Хаунд буюу Нохой хочит Сандор Клеган сахалгүй, сорвигүй мөн хиймэл үсгүй үедээ ингэж харагддаг.
9. Каталин Старкийн дүрд тоглосон жүжигчин Мишэл Фэйрэли нь Харри Поттер ба Үхлийн шүтээн кинонд Хэрмонигийн ээж буюу хатагтай Грэнжирийн дүрд тоглодог.
10. Нэгдүгээр цувралд Даенерис Таргариан, Дотракийн уламжлалын дагуу морины зүрх иддэг. Үнэндээ энэ нь 1.3 кл цэлцгэнүүр байсан аж.
11. “Game of thrones” бол телевизийн хамгийн өндөр өртгөөр бүтдэг киноны нэг юм. Зөвхөн нэг анги бүтээх дундаж зардал нь 6 сая ам доллар болдог ба зарим анги нь үүнээс ч их өртгөөр бүтдэг аж.
12. Одоогийн байдлаар тав дахь цуврал романаа бичээд байгаа зохиолч Мартин уг романыг долоон цуврал байхаар төлөвлөжээ. Гэвч эхний таван романыг бичихийн тул тэрээр 15 жилийг зарцуулсан байна. Цуврал киноны найруулагчид болох Бэниофф болон Вейс нар түүнийг романаа дуусгана гэж найдаж байгаа ч, номын зохиолгүйгээр кино цувралаа үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн аж.
13. Хоёр тохой гаруй хүний үсийг зөвхөн нэг л цувралын хиймэл үснүүдийг хийхэд ашиглажээ. Мөн нэг хиймэл үс бүр нь 7000 ам долларын өртгөөр бүтдэг аж.
14. Хатан хааны тулаанч Маунтайн үнэхээр ханхүү Обериний толгойг бяцалж чадах хүчтэй гэнэ. Учир нь хүний гавлын ясыг бяцалхад 2313 Н буюу 235 кгс хүч зарцуулагдах аж. Исландийн хүчтэн Hafþór Júlíus Björnsson буюу Маунтайний дүрд тоглодог жүжигчин маань дэлхий дээрх гурав дах хамгийн хүчтэй хүн бөгөөд мэдээж тэрээр хүний гавлын ясыг бяцлах хангалттай хүчтэй.
15. Уг цувралд маш олон порно киноны жүжигчид тогложээ. Ялангуяа дөрөвдүгээр улирлын ангиудад. Шае буюу Тайвин Ланистерийн хайртай бүсгүйн дүрд тоглосон Сибел Кекили ч мөн адил насанд хүрэгчдийн кинонд тоглож байсан аж.