Өнөөдрийн байдлаар Монголбанкны зарласан ханш 2029 төгрөг байна.
Харин арилжааны банкууд болон валют солих цэгүүдэд ам.долларын зарах ханш 2033-2036 төгрөгийн үнэтэй байна.
Өчигдөр Монголбанк гадаад валютын дуудлага худалдаа явуулсан. Банкууд тус банкинд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 2033.99 төгрөгийн нэг ханшаар 24.0 сая ам.долларыг банкуудад нийлүүлжээ. Ингэж тогтмол нийлүүлэлт хийж байгаа ч ам.долларын ханш өссөөр, төгрөгийн ханшийн хэлбэлзэл ч түүнийг дагаад дээш чиглэсэн хэвээр байна.

Ханшид нөлөөлдөг бас нэг хүчин зүйл нь гадаад валютын улсын нөөц (ГВУН) буюу товчоор валютын нөөц юм. 2015 оны арванхоёрдугаар сарын байдлаар манай валютын нөөц 1 тэрбум 323 сая ам.доллар байна. Энэ нь өмнөх оноос 19.8 хувиар буюу 326.8 сая ам.доллараар буурсан дүн юм.
Сүүлийн хоёр жилд бидний валютаар төлбөрийг нь гүйцэтгэдэг импорт буурсан. Энэ нь импортын хэрэгцээг хангах ГВУН-ийн түвшинд эерэг нөлөө үзүүлж байгаа ч валютын нөөц 2013 оноос хойш ихээхэн буурсныг доорх графикаас харж болно.

Ханшид шууд нөлөөлдөг бас нэг хүчин зүйл нь гадаадын шууд хөрөнгө оруулалт. Өнгөрсөн оныг хасах үзүүлэлттэй үдсэн хөрөнгө оруулалт он гарснаас хойш дорвитой өссөнгүй.