Ногун комикийн уран бүтээлч ах, эгч нартайгаа уулзмаар байна уу? Тэгвэл чамд цаас, харандаа байхад ойн савдаг Ногуныг бүтээсэн уран бүтээлчидтэй уулзах боломж байна. Харин яаж? GoGo мэдээний агентлаг, Мобиком корпораци, Бургеркинг хамтран зохион байгуулж буй “Дэлхий ээж” гар зургийн уралдаанд оролцох. Өөр ч олон шагнал бий.
Улаанбаатар хот болон орон нутгийн дунд сургуулиудын нэгээс тавдугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулж буй энэхүү уралдааны гол зорилго нь хүүхэд багачуудад байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэхүйг төлөвшүүлэх, хүрээлэн буй орчноо таньж мэдэхэд туслах юм.
Тэгвэл өчигдөр ангиараа бүтээлээ ирүүлсэн Нэгдүгээр сургуулийн 3д ангийнхан дээр бид ойн савдаг Ногунтай хамт зочиллоо. Эх дэлхийгээ хэрхэн хайрлан, хамгаалах тухай тэд тун сонирхолтой илэрхийлжээ.
Хүмүүс усаа хэмнэж, машинаас татгалзаж, тогоо багасгаж, хогоо хогийн саванд хийх нь тэдний мөрөөдөл. Гоё биш гэж үү? Ийм багаасаа ингэж мөрөөдөж байгаа жаалууд том болоод өөрсдөө ийм хүн болно гэдэгт итгэж байна.
Өөрийн мөрөөдлөө илэрхийлж, уралдаанд оролцохыг хүсвэл та “Дэлхий ээж” уралдааны удирдамжтай танилцаарай. Тавдугаар сарын нэгний өдрийг хүртэл бүтээлүүдийг хүлээж авах учир хараандаа, цаасаа аваад зурж эхлэх л үлдлээ.