"Талын түрлэг" сэтгүүлчдийн бүлгэмийнхэн уран бүтээлч аяллынхаа хүрээнд Лхачинвандад уулын Зүүн Араатад буга харахаар зорьсон юм.
Харагдах хүндээ харагдаад, харагдахгүй хүндээ харагддаггүй хэмээдэг бугын сүрэг нутгийн сэтгүүлчдээ ирэхийг мэдсэн мэт зам дагуу таарлаа.
Эхний таарсан бөөн сүргийн зургийг та бүхэнд сонирхуулж байна.
Яг тэр орчимд нийт 150 гаруй буга байлаа.
Түүх өгүүлэхэд:
Егүзэр хутагт Байрингаас хоёр согоо, нэг буга авчран Хөндлөн Хайлсны орчим бугын хашаа бариулж Дадваа байран гэгчээр бугаа маллуулжээ.
Буга төлжин олон болоход Егүзэр хутагт бугаа тогтвортой амьдрах газрыг эрж сонгон Лхачинвандад /нутгийн олонд навчит вандан гэж нэршсэн/ уулыг зохимжтой гэж үзээд гуч орчим толгой буга согоог тавьсан нь нутагшин үржиж Лхачинвандад уул манай орны дархан цаазтай газрын нэг болжээ.
Одоо талын энэхүү уулнаа 300 гаруй бугатай болсон бөгөөд хилчид, нутгийн иргэд нүдний цөцгий мэт хайрлан халамжилж цас зудтай үед өвс тэжээл, ган гачигтай үед ус унд дөхүүлж өгдөг нь сайшаалтай.
Зөвхөн хангай нутгийн ууланд хардаг энэ сүрлэг сүргийн бүтцийг эрүүлжүүлэх, цус ойртох аюулаас сэргийлэн Эрдэнэцагаан сумын нутгийн зөвлөлийнхөн шинээр гурван эр буга авчирч нутагшуулсан нь сүрэгтээ маш хурдан идээшин дасчээ.
Сүхбаатар аймаг руу хийх эко аяллын бас нэгэн гол үзвэр болох Лхачинвандад уулын орчим Зүүн, Баруун Араатын байгалийн сайхан зүй тогтол, бусад ан амьтан, ургамлын нөөцийг хамгаалах үүднээс Байгалийн нөөц газар бус Дархан цаазат газар болгох нь зүйтэй мэт санагддаг.
Г.Анжигай