Баярын ширээн дээрх бал бурмын тухай яриа энд өрнөх гэж байна. Тансаг ширээ засах дуртай эзэгтэй нар анхаарлаа нааш нь хандуулаарай.
Ширээгээ чимэхдээ эзэгтэй нар орос чихэр ахиухан сонгодог. Яагаад гэж үү? “Алёнка”, “Красная шапочка”, “КараКум”, “Мишка косолапый” сэлтийн “том” чихрийг монгол багачууд гойд таашаадаг юм.
Гаалийн мэдээлэл сөхөх төдийд л амттаны импортод ОХУ баттай байр суурь эзэлдгийг Та бид төвөггүй мэднэ.
Өнгөрсөн онд хөршөөсөө 2.7 сая кг чихэр манай улс импортолжээ. “Красный Октябрь”, “Сладкая жизнь”, “Ясная Поляна”, “Золотая Русь”, “Слад&Ко” гэхчлэн үйлдвэрийн нэр төрөл нь ч олон юм.
Монгол Улс жилдээ 10 мянга орчим тонн чихэр хэрэглэдэг тухай албан бус баримт байна. Өнгөрсөн онд 5.2 мянган тонн хатуу чихрийг 9.7 сая ам.доллараар импортолжээ. Харин энэ оны эхний хоёр сард 1.7 сая ам.долларын үнэ бүхий 687.5 тонн чихэр болон чихрийн бүтээгдэхүүн импортлоод байна.
Өмнө дурдсанчлан энэ зах зээлд ОХУ монополь байр суурь эзлэх агаад тэдний нийлүүлдгээс хоёр дахин бага хэмжээтэй чихрийг Украинаас худалдан авч, улмаар Бразил, Саудын Араб, Турк араас нь нэхэж байна.
Ерөөс Монголын чихрийн зах зээл асар их өрсөлдөгчтэй агаад Австри, АНУ, Итали, Испани, Казахстан, Латви, Молдав, Нидерланд гэхчлэн 29 улсаас амттан нийлүүлжээ. Бас бус жижиг экспортлогчдыг хамруулан тооцвол энэ тоо цаашид хэмжээ хязгааргүй хавагнана. Харин монгол чихэр хаана байна вэ?
Чихрийн үйлдвэрлэл хэзээ хөгжих вэ
Монголд чихрийн үйлдвэрлэл базаахгүй байгаа нь үнээн. Нийт хэрэглээнд нэлээд бага хувь эзэлдэг. Гэхдээ дөнгөж амьсгаатай байгаа монгол чихрийн үйлдвэрлэл сэргэх боломж бий гэж харж байна.
Дотоодын чихрийн хэрэглээний тодорхой хувийг хангаж, дээр нь орос айлуудын тавгийг одоогоос 20-иодхон жилийн өмнө чимж байсан юмсан. “Сармай дээлт”, “Цагаан дээлт”-ийн түүхийг таслахгүй, чихрийн үйлдвэрлэлийг авч яваа компаниуд Монголд хуруу дарам цөөн.
“Талх чихэр” компани “Баярын мишээл”, “Оргил” зэрэг дөрвөн төрлийн, “Атар Өргөө” компани “Нахиа”, “Мишээл” зэрэг гурван төрлийн, мөн “Дөрөөгийн булаг”, “Даша” зэрэг компани цэлцэгнүүр, үрлэн чихэр зах зээлд нийлүүлж байна. “Завхан баялаг” компанийг энд зориуд тодотгоё. Баруун хязгаар дахь үйлдвэрлэлийн тод жишээ болсон энэ үйлдвэр “Баялаг” брэндийн чихрээрээ алдартай. “Баялаг” нэрийн хатуу, зөөлөн, самартай, өрөмтэй, үрлэн гээд эднийх зургаан нэр төрлийн амтат чихэр үйлдвэрлэдэг. Аманд оронгуутаа хайлдаг, эдний чихэр амттай. Завханаас ирэх ахан дүүс байвал захиад үзээрэй, Танд таалагдах нь гарцаагүй. Эд бүгд олон арван жил үйл ажиллагаа явуулж буй компаниуд. Энэ зах зээлд шинэ тоглогч мэндлэлгүй нэлээд уджээ.
Шинэ тоглогчид
Үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлогыг Засгийн газар зарлаад удаагүй байна. Хөрөнгө нь байвал монголчууд хийж бүтээх эрмэлзэлтэй байгааг Засгийн газарт хаягласан төслүүд бэлхнээ гэрчилнэ.
Монголдоо чихэр үйлдвэрлэх боломж бийг нэлээд хэдэн үйлдвэр төсөлдөө тодотгожээ. “Вишн групп”, “Импүт трейд”, “Ийгл Үш Арыс”, “Сэцэн инвестмент”, “Эм ти жэй эй” гэхчлэн хэд хэдэн компани Монголын өрсөлдөөнтэй зах зээлд импортын чихрийг орлохоор зүтгэжээ.
Найрлагынх нь 70-80 илүү хувийг эзлэх элсэн чихрийг манай улс гуравдагч хөршүүдээсээ хангадаг. Өнгөрсөн онд нийт 44.4 мянган тонн элсэн чихрийг 23.6 сая ам.доллараар импортолжээ. Тэдгээрийн дийлэнхийг Тайланд, Малайз, Бразил улсаас нийлүүлдэг юм байна.
Өдгөө тэд арилжааны банкаар шалгуулж, сорилтыг амжилттай давсан тохиолдолд монгол чихрийн үйлдвэрлэлд тус дэм болох юм. Нэг үеэ бодоход нэр төрөл нь ийнхүү олширч буй боловч монгол чихэр зах зээлд тийм ч өрсөлдөхүйц биш.
Үндэсний чихрийн үйлдвэрлэл, худалдаа Цагаан сарын үеэр л идэвхждэг гэхэд хилсдэхгүй. Монгол үндэстний хэв шинж шингээсэн юм бүхэн энэ цаг үед моодонд орж буй учраас “үндэсний” тодотголоос өөр өрсөлдөх зүйл багатай чихрээр ширээгээ гоёхоос эзэгтэй нар татгалздаггүй юм.
Харин баярын уур амьсгал алсарч одсон энэ цаг үе дор “Талх чихэр” тэргүүтэй үйлдвэрүүд харьяа чихрийн цехийнхээ үйл ажиллагааг түр завсарлаад байгаа сурагтай.
Чихэр хийхэд элсэн чихэр, бал бурам, өтгөрүүлсэн сүү, какао, желатин сэлтийн 20 гаруй төрлийн бүтээгдэхүүн ордог аж. Найрлагынх нь 70-80 илүү хувийг эзлэх элсэн чихрийг манай улс гуравдагч хөршүүдээсээ хангадаг. Өнгөрсөн онд нийт 44.4 мянган тонн элсэн чихрийг 23.6 сая ам.доллараар импортолжээ. Тэдгээрийн дийлэнхийг Тайланд, Малайз, Бразил улсаас нийлүүлдэг юм байна.
Дэлхийн зах зээл дэргэд
Дэлхийн зах зээл дэргэд ирснийг дэлгүүрүүдээр худалдаалагдаж буй чихрүүдээс төвөггүй мэдэж болно. Дэлхий даяар чихэр үйлдвэрлэгч томоохон компаниудын тоо 300 хол давжээ.
Орлогынх нь хэмжээ тэрбум ам.доллараар хэмжигдэх, хэдэн зуун салбар үйлдвэртэй корпорац ч цөөнгүй юмсанж.
“Candy Industry” байгууллагаас эрэмбэлсэн “Global top 100” жагсаалтыг АНУ-ын “Mars”, “Hershey’s”, Швейцарийн “Nestle”, Японы “Meiji”, Италийн “Ferrero” өнгөлжээ.
Цөмөөрөө Та бидний сайн мэдэх, өдөр тутам дэлгүүрийн шилэн хоргонд хардаг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч компаниуд. Ийм өрсөлдөөнтэй зах зээлд монгол чихрийн орон зай дутагдаж байна.
Б.Цэцэгсүрэн