Хятадын удирдагч Ши Жиньпин энэ долоо хоногт нөлөө бүхий бизнес эрхлэгчидтэй уулзсан бөгөөд үүнд “Алибаба” компанийг үүсгэн байгуулагч Жэк Ма оролцсон нь хүмүүсийн анхаарлыг татжээ.
Учир нь 2020 онд Жэк Ма улсынхаа санхүүгийн салбарыг шүүмжилсний дараа олон нийтийн анхаарлаас холдсон юм.
Харин түүний даваа гарагт болсон уулзалтад оролцож, Ши Жиньпинтэй гар барьж буй зураг нь нийтлэгдсэний дараа шинжээчид Хятадын технологийн салбар болон эдийн засагт ямар нөлөө үзүүлэх бол гэдгийг хэлэлцэж эхлээд байна.
Энэхүү уулзалтын дараа технологийн компаниуд тэр дундаа “Алибаба”-ийн хувьцаа өссөн аж. Шинжээчид уулзалтын ач холбогдлыг тайлбарлахын тулд Хятадын хэвлэлүүдээр гарсан зураг, мэдээллийг судалж эхэлжээ.
Тухайлбал “Уулзалтад Жэк Ма оролцсон, тэргүүн эгнээнд суусан, Ши Жиньпинтэй гар барьсан зэрэг нь түүнийг Засгийн газраас хүлээн зөвшөөрч, нэр төр нь сэргэж байгааг илтгэж байна” хэмээн Хятад судлаач Билл Бишоп тайлбарласан байна.
Жирийн нэг англи хэлний багш байсан тэрбээр 20 гаруй жилийн өмнө “Алибаба”-г үүсгэн байгуулж, найзуудаасаа хөрөнгө оруулалт татаж чадсан юм. Улмаар Хятадын баячуудын эгнээнд шилжсэн байдаг.
Гэхдээ 2020 онд Жэк Ма Хятадын банк, санхүүгийн тогтолцоог “ломбард” хэмээн шүүмжилсэн. Үүний дараа түүний "Ant Group" финтек компанийн хөрөнгийн зах зээлд гаргах гэж байсан 34.5 тэрбум ам.долларын IPO-г Хятадын эрх баригчид цуцалсан.
Трамп ерөнхийлөгчийн албан тушаалд эргэн ирж, худалдааны татварт хатуу бодлого баримтлах болсон энэ үед Ши Жиньпин хувийн хэвшлийнхэнд хандах хандлагаа эргэн нэг харж байж магадгүй хэмээн шинжээчид дүгнэжээ.
Эх сурвалж: ВВС