Энэ долоо хоногт АНУ, ОХУ-ын төлөөлөгчид дайны асуудлаар уулзсан бөгөөд үүнд Украиныг оролцуулаагүйгээс үүдэн Зеленський, Трамп нарын дунд “хагарал” үүсээд байна.
Тодруулбал АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Зеленськийн шүүмжлэлд хариу өгч, “Украинд энхийн хэлэлцээ хийх гурван жилийн хугацаа байсан” хэмээн мэдэгдсэн.
Харин өчигдөр Володимир Зеленський Трампыг Оросын худал мэдээлэл дунд гацсан гэсэн юм. Учир нь Трамп Украиныг “дайн эхлүүлэх ёсгүй байсан” хэмээн буруутгасан.
Үүний хариуд Трамп Зеленськийг “сонгуульгүй дарангуйлагч” хэмээн дуудаж, “Хурдан алхам хийж энх тайвныг тогтоо эсвэл улсаа алд” хэмээн цахим сүлжээндээ нийтэлжээ. Ингэхдээ Зеленськийн нэрийг зөв бичээгүй аж.
Украины ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2024 онд дуусгавар болох байсан ч цэргийн хуулийн дагуу ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийг явуулаагүй юм.
Трампын мэдэгдэлд Европын удирдагчид шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал Германы канцлер Олаф Шолц “Ерөнхийлөгч Зеленськийн ардчилсан эрх мэдлийг үгүйсгэх нь буруу бөгөөд аюултай” гэжээ.
Их Британийн ерөнхий сайд Кир Стармер Украины ерөнхийлөгчтэй утсаар холбогдож, түүний талд байгаа гэдгээ илэрхийлсэн гэв.
Эх сурвалж: Reuters