#CS2 Өнөөдөр 18:00 цагаас Team Liquid-тэй тоглоно. Хожсон нь хагас шигшээд шалгарна.
Жилд таван удаа болдог "ESL Grand Slam" цувралын оны хоёр дахь тэмцээн $1,000,000 (3.5 тэрбум төгрөг) шагналын сантай "Intel Extreme Masters Melbourne 2025" Австралийн Мельбурн хотод үргэлжилж байна.
Дэлхийн шилдэг 16 багийн нэгээр оролцож буй Монголын "The MongolZ" шилдэг зургаад шалгарсан бөгөөд шигшээ шатны тоглолтоо "Team Liquid"-тэй хийхээр оноолт таарчээ. Тоглолт өнөөдөр 18:00 цагаас эхэлнэ.
Хоёр баг өмнө нь гурван тэмцээний хүрээнд таарч тоглоход бүгдэд нь Баянбатын "maaRaa" Эрдэнэдалайгийн залуус илүүрхэж байв. Гэхдээ тэдний сүүлд тоглосон Liquid бүрэлдэхүүнээ өөрчлөлт багийн ахлагчаа солиод байгаа юм.
- The MongolZ "FaZe Clan"-ыг хожсоноор шигшээ шатанд тоглохоор боллоо
- The MongolZ "IEM Melbourne 2025" тэмцээний эхний тоглолтдоо хожлоо
- 2025 оны эхний major-т оролцох 32 /Хоёр Монгол/ багтай танилц
Багийн шинэ ахлагч, Польшийн Камил "siuhy" Шкарадек Liquid-ын амжилтыг ахиулж байгаа нь энэ тэмцээнээс харагдаж байна.
Хоёр багийн хожсон нь хагас шигшээд шалгарч өнөө цаг үед дэлхийг ноёлж буй "Team Vitality" багтай 26-ны 18:00 цагаас хүч үзнэ. Харин хожигдсон нь 5-6-р байрыг эзэлж 72,500$ (258.7 сая төгрөг) шагналтай гэртээ харина.