ЖАЙКА Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага 2023 оноос эхлэн Монголын нийгмийн асуудлыг олон байгууллагын хамтын оролцоогоор шийдэх, инновацлаг шийдлийг хамтдаа гаргах, хамтран ажиллахыг дэмжих зорилгоор Mongolia Open Innovation and Co-Creation for SDGs /MICS/ хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын Орлогч дарга Ёшимүра Токүжи MICS хөтөлбөрийн оролцогч, МУИС-ийн багш Т.Бэгзсүрэнг хүлээн авч уулзан, ярилцсан юм. Түүний хувьд байгалийн ухааны хичээлийн чанар, хүртээмжийн асуудлыг сайжруулах зорилготой, сургалтын тоног төхөөрөмж Монголдоо үйлдвэрлэх төслийг санаачлан хэрэгжүүлж байна.
-Та ЖАЙКА Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагатай хэрхэн хамтрах болсон туршлагаа хуваалцахгүй юу?
-Миний хувьд ЖАЙКА-ийн хоёр ч том хөтөлбөрт оролцоод үр дүнг нь хүртээд явж байна. Монголчуудын сайн мэдэх “1000 инженер” хөтөлбөр буюу Инженер технологийн дээд боловсролын зэргийн хөтөлбөрт хамрагдаад Японы Хоккайдо их сургуульд докторын зэргээ хамгаалсан.
“1000 инженер” хөтөлбөрөөр Японд бэлтгэгдэн Монголдоо ирээд ажиллаж буй хүний нөөц гэж болно. Би МУИС-д дөрөв орчим жил ажиллаж байна. Энэ жилийн зургаадугаар сараас MICS хөтөлбөрт хамрагдсан. Энэ хөтөлбөр нь бизнес төлөвлөгөөг яаж боловсруулах, яаж эхлүүлэх зэрэг гарааны компанид хэрэгтэй мэдээлэл өгдөг. Ирэх оны хоёрдугаар сард дуусах юм.
Ажиллах хүнийг ч бэлтгэж, багажийг нь ч авчирдаг хөтөлбөр.
ЖАЙКА Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага нь Монголд хэрэгтэй байгаа төслүүдийг хэрэгжүүлдэг гэж боддог. Тухайлбал МУИС, ШУТИС-ийн маш сайн лабораториуд “1000 инженер” хөтөлбөрийн үр дүнд бий болсон байдаг.
Хөгжим тоглох хүнийг нь бэлтгээд, хөгжмийг нь мөн өгдөг. Өөрөөр хэлбэл ажиллах хүнийг ч бэлтгэж, багажийг нь ч авчирдаг хөтөлбөр. Монголд хэрэгтэй байгаа чухал хэсгүүдэд хүрч чаддаг. Тэр тусмаа боловсрол, шинжлэх ухааны салбарт маш үр өгөөжтэй байна.
-“1000 инженер” хөтөлбөрт хамрагдсан гэж хэллээ. Яг ямар чиглэл, мэргэжлээр суралцсан бэ?
-Би Хоккайдо их сургуульд хиймэл дагуулын камерын чиглэлээр суралцаж, төгссөн. Хиймэл дагуулыг бүтээхэд хоёр чухал хэсэг бий. Нэг нь бааз систем буюу компьютер, мэдрэгч, зай гэх мэт. Нөгөөх нь ашигтай ачаа буюу даалгаварт зориулагдсан хэсэг. Үүнд камер багтдаг. Миний хувьд хиймэл дагуулуудын камерыг хэрхэн ашиглах, хийх технологийн чиглэлээр нарийн мэргэшсэн гэсэн үг юм.
Бидний утасны камер гурван өнгөөр зураг авдаг бол хиймэл дагуул дээр тавьдаг олон сувагт камер нь бараг 300 өөр өнгөөр зураг авдаг. Ингэснээр маш их мэдээлэл олж авах боломжтой. 2016 онд Японд очиж суралцаж, төгсөөд 2020 онд эх орондоо ирсэн.
-Монголд сансрын судалгаа ямар түвшинд байгаа вэ?
-Япон зэрэг өндөр хөгжилтэй оронтой харьцуулахад бид эхлэх шатанд байна. Бид нано буюу 1-10 кг жинтэй дагуул хийж бүтээх боломжтой. Гэхдээ хийлээ гэхэд түүнийгээ турших мэргэжлийн лаборатори байхгүй. Тиймээс Японд очиж туршилтаа хийдэг. Ер нь сүүлийн үед энэ чиглэлийн мэргэжилтнүүд “1000 инженер” болон өөр бусад хөтөлбөрийн хүрээнд харьцангуй олон бэлтгэгдэж байна.
Бидний дараагийн зорилт бол микро хиймэл дагуул буюу 10-100 кг жинтэй хиймэл дагуул хийдэг болох. Үүний дараа холбоо харилцааны хиймэл дагуул гээд явна. Хэдий бид хожуу эхэлж, суурь бага байгаа ч 2030-2040 он гэхэд тодорхой хэмжээнд энэ чиглэлийн өндөр технологийг хөгжүүлэх боломжтой. “Алсын хараа-2050” хөтөлбөрт сансрын технологийг тодорхой хэмжээнд хөгжүүлнэ гэсэн заалт бий. 2050 он гэхэд бид энэ салбар дахь Монголын нэрийг олон улсад таниулах зорилготой.
-Та яагаад Япон улсыг сонгох болсон бэ?
-Миний хувьд Бельги улс руу явах боломж бас байсан. Гэхдээ нисэх цагийн хувьд Япон илүү ойрхон учраас ирээдүйд бизнес хийвэл илүү ойрхон байна гэж үзсэн.
Мөн “Мазаалай” хиймэл дагуул хөөргөнө гээд найз нөхөд маань Японд очсон байсан учраас тэднийг дагах сонирхол байсан гэх үү дээ. Гэхдээ Япон бол үнэхээр сайхан орон. Ялангуяа Хоккайдод очиход хоёр дахь гэртээ очсон мэт л байдаг.
Хүн их юм мэддэг байж болох ч даруухан байж үндэс сууриа бэхжүүлэх ёстой
"1000 инженер” хөтөлбөрийн Магистр, докторт сургаж байгаа зэргийн хөтөлбөр хэлний бэлтгэлд хамруулдаггүй. Би анх очоод хэлний анхан шатны 48 цагийн хичээл сонгож судалж байлаа.
Гэхдээ Япон хэлээ сураад яваад байвал судалгааны ажлаа хийх цаг бага байсан учир ахисан түвшинд хэлээ судалж чадаагүй. Ойр зуурын хэдэн өгүүлбэртэй. Гэхдээ Хоккайдогийн профессорууд төвөггүй англиар ярьдаг учраас кампусын орчинд ямар ч хэлний бэрхшээл гардаггүй байсан.
Нэг удаа Хоккайдод хар салхи болсон юм. Тэгэхэд кампус дотор байсан өндөр моднууд үндсээрээ булгараад унасан. Тэр үед багш маань хэлж байсан юм л даа. Зэрэгцээ моднуудаасаа хэт өндөр ургавал ийм салхинд унах магадлалтай гэж. Зүгээр нэг үг боловч надад энэ нь гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн юм. Хүн их юм мэддэг байж болох ч даруухан байж үндэс сууриа бэхжүүлэх ёстой гэж бодож байсан маань санаанд орж байна.
-Япончууд болон Монголчуудын зан араншны онцлог ямар вэ. Ер нь Япончууд таны бодлоор ямар хүмүүс вэ?
-Монголчууд бол аливаа юмыг шулуухан хэлдэг. Эвгүй байсан ч шууд хэлж чаддаг. Харин Япончууд тэгдэггүй. Гэхдээ тэд маш тусархуу ард түмэн. Мэдэхгүй зүйл асуухад өөрсдөө мэдэхгүй байсан ч мэдэхийг оролдож, хайж өгч тусалдаг.
Япончуудтай дотно танилцвал муу хүн гэж ер нь байхгүй.
Би 2012 онд богино хугацаагаар Токиод очиж байсан. Анх удаа очиж байсан болохоор төөрсөн. Тэр үед надад хоёр Япон залуу тусалсан юм. Метрогоор хэд хэд дамжиж байж очих газарт намайг дагуулж явж, хүргэж өгсөн. Өөрсдийнхөө хоёр цагийг надад зарцуулсан.
Монголд туслах нэгэн нь туслах ч, иймэрхүү хэмжээнд арай ч зааж өгөхгүй байх. Бас Японд цаг бол цаг л байдаг. Энэ соёлоос нь тэнд байх хугацаандаа өөртөө шингээгээд ирсэн гэж боддог юм.
Япончуудтай дотно танилцвал муу хүн гэж ер нь байхгүй. Бас тэд нэг зүйлийг барьж авсан бол эцсийг нь хүртэл тууштай зүтгэдэг.
-MICS хөтөлбөрт оролцож буй төслийн талаар мөн багаа хэрхэн бүрдүүлсэн талаар хуваалцаач?
-МУИС-ийн гурван лабораторийн багш нар нэгдээд, нийгмийн хариуцлагын хүрээнд сургалтын тоног төхөөрөмж хийх ёстой гээд энэ төслөө эхлүүлж байсан. Харин энэ оны зургаадугаар сард MICS хөтөлбөрт элсэж, бүх зүйлийг өөрсдөө хийх шаардлагагүй юм байна. Тухайлбал MICS-т орсон бусад байгууллагуудтай хамтраад багаараа хийж болох юм гэж шийдсэн.
Бидэнд тулгарсан асуудал гэвэл сургуулиудад сургалтын тоног төхөөрөмж байгаа ч хэтэрхий хуучирсан. Ашиглая гэхээр заавар байдаггүй. Төслийн шугамаар орж ирсэн үнэтэй төхөөрөмжүүд байгаа ч яаж хэрэглэх нь тодорхойгүй. Мөн багш нар үнэтэй багажуудаа сурагчдад гаргаж өгдөггүй асуудал бий.
Байгалийн ухааны хичээлийг илүү хөгжилтэй, сонирхолтой байлгах үүднээс туршилт хийлгэж, сурагчдын өөрсдийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна. Багаж, зааврыг нь өгөөд цогц сургалтыг бий болгоё л гэж байгаа юм.
Хөтөлбөрт хамрагдаж байгаагийнх Японы сайн компаниудын туршлагаас мөн судалж байна. Сургалтын тоног төхөөрөмж бүтээх чиглэлээр Японд тэргүүлэгч “Kenis” компанитай хамтарч яг гол гэсэн төхөөрөмжөө импортлон оруулж ирж байна. Мөн Монголдоо үйлдвэрлэсэн багажуудыг Японы стандартад нийцүүлж, “Kenis”-ийн каталогт оруулж, борлуулах зорилттой ажиллаж байна.
Т.Бэгзсүрэн болон түүний төслийн багийнхны Монголдоо үйлдвэрлэсэн физикийн хичээлийн багажуудаас танилцуулж байна.