-Үзэл бодол-
Хөндсөн сэдэв:
“Бурханы хүү Баярбаатар” гэх цахим хаягтай иргэнийг өнгөрсөн долоо хоногт олон нийтийг үл хүндэтгэн доромжилсон хэмээн 30 хоног хорихоор болсон.
Түүний Facebook дэх хувийн хаягтаа оруулсан видео нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “Олон нийтийн газар, олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан” зөрчилд хамаарна хэмээн шүүх үзсэн байна.
Шүүхийн шийдвэрийн тайлбарт “Монгол Улсын Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэн”-ээс тайлбарласнаар цахим орчин нь “олон хүн байршиж буй олон хүн бүхий орчин” бөгөөд цахим орчныг “олон нийтийн газар” гэж үзнэ гэжээ.
Баривчлагдсан этгээд хэн байхаас үл хамааран иргэнийхээ хувьд энэ нөхцөл байдлыг өөрийн өнцгөөс тунгаан бодоод үзье.
1. Өнөөдөр монголд Facebook, Instagram, X зэрэг цахим хаяггүй хүн олоод ир гэвэл бараг боломжгүй (Монгол Улсад 2.5 сая хүн Facebook хэрэглэж байна). ШУА болон шүүхийн шийдвэрээс харахад энэхүү цахим хаягийг ашиглагч хэн бүрийн Public тохиргоотой оруулсан үг, үйлдэл бүрийг олон нийтийн газар болсон гэж үзэх нь байна. Ингэхэд ШУА-ийн Хэл шинжлэлийн хүрээлэн нь хуулийн нэр томьёог тайлбарлах эрх үүрэгтэй этгээд мөн билүү?
2. Шүүхийн шийдвэрт жишээ татан оруулсан иргэний хэлсэн үгийг ойлгоё. “Нэг муу харриер сигналдаад лай болж байна, ***да нар аа, хачин ***да, энэ муу гөлөг болно, ямар юм сууж байгаа юм билээ, **нууд аа, ална шүү” гэжээ. Энд хэн нэгний нэр, хаягийг дурдаагүй, хувийн мэдээлэлд халдсангүй. Тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа хэн нэгэн танихгүй этгээдийн үйлдлийг буруушааж, ийм үйлдэл битгий гаргаарай хэмээн хэлэхдээ хараалын үгс ашиглажээ. Хэл шинжлэлийн хүрээлэнгээс “олон хүнийг, ард түмнийг үл тоомсорлож, олон нийтийг заналхийлсэн, бүдүүлэг үг хэллэг ихээр ашиглаж дайрч доромжилсон, хүндэтгэлгүй хандсан” үйлдэл хэмээн дүгнэсэн байсан. “***да, гөлөг, ац” гэх үгийг “ард түмнийг доромжилсон” гэж үзэж байвал энэ үгийг өдөр бүр хэдэн мянган хүн хэдэн сая удаа цахим орчинд бичиж суудаг. Тэдний зарим нь хүний нэр дурддаг. Тэгэхээр бараг бүх иргэнээ барьж хорих хэрэг гарах нь.
“Ална шүү” гэх үгийг заналхийлсэн хэмээн тооцож байвал бид ч мөн өдөр тутамдаа хэдэн мянган удаа заналхийлдэг, заналхийлүүлдэг аж. 1957 онд гарч байсан, дэлхий дахинд алдартай “12 Angry Men” кинонд хэн нэгнийг “ална шүү” гэж хэлээд алдчихдаггүйг нотолдог билээ. Тэгэхээр дахиад л хамаг иргэдээ хорих шаардлага үүслээ.
3. Монгол Улсын Үндсэн хуулийн 16/итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй хэмээн заасан. Үндсэн хуульд хэлэх үг нь хараалын үг байж болохгүй гэж нэмэх хэрэгтэй юм болов уу.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/A/III/ тогтоолоор 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталж, Монгол Улсын дагаж мөрдөхөөр амласан "ХҮНИЙ ЭРХИЙН КОНВЕНЦ"-ын 19 дүгээр зүйлд "Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэхүү эрхэд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана" гэж мөн заасныг санах хэрэгтэй. Тэгэхээр Монгол Улсын шүүх байгууллага Үндсэн хуулиа зөрчсөн, хүний эрхэд халдсан гэж таамаглаж болохоор байна.
4. Хэрэг бүртгэл үүсгэсэн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс, хянан хэлэлцсэн Шүүх байгууллага, үг өгүүлбэрийн утгыг тайлбарласан Монгол Улсын Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэн гэсэн доод тал нь гурван байгууллагын ажилтан албан хаагчид хийж буй ажил, гаргаж буй шийдвэр нэг хүнийг 30 хоног баривчлахаас илүүтэй цаашдаа хэнийг ч ганц хараалын үгэнд тулгуурлан баривчилж болох нөхцөл үүсгэж байгаагаа ухаараагүй, хүний үг хэлэх эрхэд халдаж байгааг сөхөөгүй аж. Хүний эрхийн мэдрэмжтэй, хүн төвтэй шүүх, цагдаа, төрийн байгууллагын бодлого хаана байна?
5. Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “олон нийтийг үл хүндэтгэж” гэх заалт болоод тус хуулийн “Танхайрах” гэх зүйл ангийг нийтэд эргэж харах хэрэгтэй юм байна.
Өнөөдөр хэн нэгэн танихгүй хүн хоригдож байгаа мэт харагдав ч ирээдүйд та, таны хүүхэд, гэр бүлийн гишүүнийг хувийн цахим хаягтаа оруулсан хэн нэгэнд хандаагүй хараалын үгээр нь барьж хорих эрсдэл үүссэн юм биш үү. Ардчиллын үнэт зүйл болох үг хэлэх эрх чөлөө хумигдах нь дарангуйллын шинж билээ.
2025.01.14-ний нэмэлт:
Б.Баярбаатар одоогоор хоёр өмгөөлөгчтэйгөөр дараагийн шатны шүүхэд хандсан. Хууль зүйн сайдын хувьд анхаарч ажиллана гэж Хууль зүйн сайд О.Алтангэрэл мэдээлэв.