Японы иргэн, Гиннесийн дэлхийн дээд амжилтаар хамгийн өндөр настай хүнээр хүлээн зөвшөөрөгдсөн Томико Итоока 116 насанадаа таалал төгсжээ.
Түүний амьдрал, ажил мэргэжил:
- Томико Итоока 1908 оны 5-р сарын 23-нд Осака хотод төрсөн.
- Гэр бүлийнхээ гурван хүүхдийн том нь бөгөөд эцэг эх нь хувцасны дэлгүүр ажиллуулдаг байв.
- Сурагч байхдаа волейбол тоглож байсан.
- Дэлхийн II дайны үеэр нөхөртэйгөө гэрлэж, нөхөр нь Солонгост ажиллаж байх хугацаанд Японд гэр бүлийн бизнесийг хариуцаж байжээ.
Түүний урт насалсан нууц:
- Нөхөр нь 1979 онд нас барсны дараа Итоока Хёого мужийн Ашия хотод нүүж, 30 гаруй жил амьдарсан.
- Тэрээр идэвхтэй амьдралтай байсан бөгөөд 70 настайдаа ууланд авиралт хийж эхэлсэн ба Онтакэ ууланд хоёр удаа авирч байжээ.
- 100 насандаа Ашия сүмийн үнэнч гишүүн, хүндэт итгэгч байв.
- Тэрээр урт насалсан нууцаа гадил жимс болон Японы "Calpis" нэртэй тарагт ундаа хэрэглэдэг байсантай холбон ярьдаг байв.
Гиннесийн амжилт:
- 2023 оны 12-р сард Японы хамгийн өндөр настай хүнээр тодорсон.
- 2024 оны 9-р сард Мариа Браньяс Морера нас барсны дараа дэлхийн хамгийн өндөр настай хүнээр Гиннесийн дээд амжилтаар хүлээн зөвшөөрөгджээ.
- 2024 оны 5-р сард 116 насны ойгоо тэмдэглэж, Ашия хотын даргатай уулзсан.
- Тэрээр байгалийн жамаар, Ашия дахь асрамжийн газарт амьсгал хураасан.
Түүний нас барсны дараа дэлхийн хамгийн өндөр настай хүнээр 116 настай Бразилын Ина Канабарро Лукас тодорсон байна.
Эх сурвалж: CNN