Дональд Трамп хоёр дахь удаагийн тангараг өргөх ёслолын дараа хэлсэн үгэндээ эхнэр Меланиа Трампын туулсан сорилтуудын талаар хошигнож, олныг баясгав.
Тэрбээр ёслолын үеэр өндөр өсгийт өмссөн Меланиа удаан алхаж, зогсоод тухгүй байсан ч ихэд хичээснийг нь хөгжилтэй байдлаар өгүүлэв.
"Би гайхалтай тэргүүн хатагтайтай. Гэхдээ энэ тухай яриад хэрэггүй байх. Яривал загнуулна гэж бодож байна. Гэхдээ миний дэргэд байхдаа түүний минь хөл маш их өвддөг. Та нар тэр өмссөн өндөр өсгийтийг нь харж байгаа биз дээ" гэж Трамп хэлжээ. Түүний хэлж буй 10 см өндөр өсгийт нь Меланиагийн тангараг өргөх ёслолын хувцаслалтын нэг хэсэг байв.
Трамп энэ талаарх хөгжилтэй түүх хуваалцаж, ёслолын дараа хэр удаан алхахыг асуусан эхнэрийнхээ талаар ярихдаа "Хонгор минь, би чамд үнэхээр их хайртай л даа. Гэхдээ миний хөл аймшигтай өвдөж байна. Бид хэр удаан явах вэ" гэж Меланиа асуухад хариуд нь "Өө, тийм ч хол биш, таван хөлбөмбөгийн талбайтай тэнцэх зайнд алхах байх, чи чадах уу?” гэхэд тэр минь “Бид чадна. Юу ч болж байсан би чадна" хэмээн хариулсан” гэжээ.
Түүнчлэн, салхи ихтэй байгааг дурдаад Трамп хошигнон "Маш салхитай өдөр байна. Түүний өмссөн бүрх малгай бараг хийсэх шахсан. Меланиа яг л газраас хөндийрөх вий гэлтэй л харагдсан" хэмээн хошигнов.
Дональд Трампын энэхүү хөнгөн хошигнол нь Меланиатай харилцах харилцааных нь эерэг талыг харуулж, үзэгчдийг инээлгээд авсан юм.
Өдгөө 55 настай Меланиа Трампын тангараг өргөх ёслолын хувцаслалт олны анхаарлыг татав. Тэр хоёр дахь удаагийн тангараг өргөх ёслолын үеэр загварын мэдрэмжээ дахин батлан харууллаа. Меланиа хар хөх болон цагаан өнгийн оруулгатай дэгжин хослол өмсжээ.
Энэхүү хослол нь Америкийн алдарт дизайнер Эрик Жавицийн зохион бүтээсэн өргөн хүрээтэй, цагаан туузан чимэглэл бүхий хөх малгайн бүрдэл байлаа. Малгай нь түүний цэмцгэр төрхийг тодотгоод зогсохгүй нарнаас хамгаалах үүрэг гүйцэтгэж байв. Тэрбээр өндөр өсгийт хослуулан өмссөн нь гайхалтай өндөр харагдуулсан бөгөөд хар савхин бээлий нь энэ төрхийг улам тодотгожээ.
Эх сурвалж: USA Today