Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн манай улс дахь төрийн айлчлал өндөрлөв. Хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш Беларусийн талаас Монгол Улсад анх удаа Төрийн тэргүүний түвшинд хийж буй уг айлчлалын онцлох үйл явдлууд юу байв?
"АШИГ ХАЙЖ МОНГОЛ УЛСАД ИРЭЭГҮЙ"
Хоёр улсын удирдагчид айлчлалын гурав дахь өдөр ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хамтарсан мэдээлэл гаргасан. Уг мэдэгдлийн үеэр Беларусийн Ерөнхийлөгч Лукашенко "Ямар нэг ашиг хайж энэ улсад ирээгүй" хэмээгээд хамтын ажиллагааг аль аль талдаа харилцан ашигтай байхаар хөгжүүлэх нь зүйтэйг онцолсон.
Мөн тэрбээр Беларусь улс ч мөн адил улс орнуудад хавчигдсан, далайд гарцгүй орон учир Монгол Улсын авч хэрэгжүүлдэг бодлого ойр санагддаг гэсэн юм. Уул уурхайн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, онцгой байдлын салбарт Беларусийн машин тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нийлүүлэхээр тохиролцсон. Түүнчлэн эдгээр техник төхөөрөмж дээр ажиллах Монголын боловсон хүчнийг Беларусьт бэлтгэх боломжтой гэв.
Түүний хэлсэн үгээс бас нэгэн онцлох зүйл нь Евразийн Эдийн Засгийн Холбоотой түр гэрээ байгуулах Монгол Улсын эрмэлзлийг Беларусийн тал дэмжих боломжтой гэсэн юм. Энэ нь Монголын бараа бүтээгдэхүүнийг Беларусьт гаргах экспортын замыг нээнэ хэмээн онцлоод нийслэл Минск хотод нэрийн барааны дэлгүүрээ нээхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэлээ.
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ БЕЛАРУСЬ УЛСАД АЙЛЧЛАХЫГ УРИВ
Айлчлалын үеэр Ерөнхийлөгч А.Г.Лукашенко албан ёсоор манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Беларусьт айлчлахыг урьсан нь онцлох үйл явдлуудын нэг байв. Тодруулбал тэрбээр Монгол Улсын хэрэгжүүлж буй гадаад бодлого, түүнийг хэрэгжүүлж буй прагматик хандлага бидэнд ойр, ойлгомжтой байдаг гээд, хоёр орны харилцаанд ямар нэг хүндрэл, үл ойлголцол байхгүй гэдгийг онцолсон.
Цаашид өргөн хүрээнд, урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНБУ-д төрийн айлчлал хийхийг урьсан юм.
"ОРОСУУД ЭНЭ ДАЙНЫГ ХҮСЭХГҮЙ БАЙГАА"
Ерөнхийлөгч Лукашенко мэдэгдлийнхээ төгсгөлд Орос, Украины нөхцөл байдалтай холбоотой хэд хэдэн зүйл онцолж хэлсэн. Тэрбээр "Монголын зарим иргэн Беларусиас нийлүүлж байгаа тоног төхөөрөмжийг сөргөөр хүлээж авсан. ОХУ-аас Украин улсад явуулж байгаа цэргийн тусгай ажиллагаатай уялдуулж, бидний хамтын ажиллагааг сөргөөр хүлээж авсан байна.
ЗХУ тарж бутарсны дараа бид АНУ тэргүүтэй барууны орнуудтай сайхан хамтарч ажиллаж байсан. Тухайн үед барууны хүчний блок, НАТО тэргүүтэй бүлгүүд ОХУ болон Беларусийн хил рүү хэзээ ч ойртохгүй гэдэг амлалт өгч байсан. Энх тайвныг эрхэмлэсэн бидний үйл ажиллагааны эсрэг хориг арга хэмжээ эхлүүлсэн хамгийн анхны улс нь Украин байсан.
Украин одоо дайтах хүнгүй, зэвсэггүй болсон. Нөхцөл байдал ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. Оросууд ч бас энэ дайныг огт хүсэхгүй байна. Яагаад энхийн хэлэлцээний ширээний ард сууж болохгүй байгаа юм бэ? АНУ-ын хувьд ОХУ-ыг дайтаж, хүчийг сулруулахыг эрмэлзэж байгаа. АНУ-ын явуулж байгаа бодлого нь ийм л зарчимтай байгааг монголчууд та бүхэн ойлгоосой гэж хүсэж байна" гэсэн юм.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАРИМТ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурав. Үүнд:
- Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд 2024-2026 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны замын зураглал
- Боловсролын баримт бичиг, эрдмийн зэргийн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх тухай засгийн газар хоорондын хэлэлцээр
- Жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Бүгд Найрамдах Беларусь Улсын Тээврийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
- Хамтран ажиллах тухай Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Онцгой байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
- Хамтран ажиллах тухай Монгол Улсын хууль зүй дотоод хэргийн яам, Бүгд Найрамдах Беларусь Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
- Хамтран ажиллах тухай Монгол Улсын Оюуны өмчийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Оюуны өмчийн үндэсний төв хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг