Таван настнуудын дунд инженерчлэлийн улсын уралдаан боллоо. Уралдааны эхний шатанд 103 цэцэрлэг оролцсоноос 13 аймгийн 30 цэцэрлэгийн 120 хүүхэд, 30 багш шалгарч олон улсын тэмцээнд явах болзлын төлөө бүтээлч шийдлээ уралдууллаа.
Тэд "Монгол ахуй, ухаалаг хот, ногоон байгууламж, ирээдүйн инженерүүд, эх дэлхийгээ хайрлая!" гэсэн сэдвийн хүрээнд STEM тоглоомоор өөрсдийн байгууламжаа барих даалгавартай байв. Хүүхдүүд нэг цагийн хугацаанд 300 – 2000 блокыг өрж өөрсдийн бүтээсэн байгууламжаас нь өнөөгийн бидний амьдралд тулгамдаад байгаа асуудлын шийдлийг ухаалгаар шийдэх зураглалуудыг шингээсэн нь гайхалтай байв.
Говьсүмбэр аймгийн 6-р цэцэрлэгийн Д.Урантөгс ахлагчтай “Боржигоны хүүхдүүд” баг хүүхдэд ээлтэй хот байгаасай гэж хүсэж Ухаалаг хот байгуулсан. Энэхүү хот нь хүүхдийн парк, хүүхдийн цэцэрлэг, сургууль, кино театртай, цэцэрлэгт хүрээлэн мөн хүүхдүүдийг эрсдэлээс хамгаалах галт тэрэгнүүдээр хүүхдүүдийг гэрт нь зөөдөг, хотыг цахилгаанаар хангахын тулд салхин цахилгаан станц, нарны толь, цахилгаанаа шийдсэн утаагүй, хогийн сав хийсэн хоггүй орчин хот дотор машин зам байхгүй хот доогуур галт тэргээр зорчдог, агаарын замаар явдаг галт тэрэгтэй хот бүхэлдээ камертай, хүүхэд бүр аюулгүй орчинд аав, ээжтэйгээ аз жаргалтай амьдарч байгааг зурагласан байв. Манай ухаалаг хот технологийн хөгжилтэй ч бид уламжлалт ёс заншилаа алдуулахгүйн тулд "Богдын байшин, эртний соёлыг харуулсан барилга, эд зүйлс"-ийг бас хийсэн.
Увс аймгийн 11-р цэцэрлэгийн Б.Батцэцэг ахлагчтай “Хөөрхөн дэлхий” баг ухаалаг хотод амьдрахыг хүсэж байгууламжаа бүтээснээс маш том гэрэл хотыг бүхэлд нь гэрэлтүүлж хэн ч айхгүйгээр гэртээ харьдаг байхыг хүссэн. Түгжрэлийг шийдэхийн тулд байшин бүрийн гадаа том том зогсоолтой. Замыг төрөл бүрээр сэтгэж метроны, нисдэг машины болон олон давхар замыг ухаалаг хотдоо барьжээ. Олон газрууд нарны энергиэр ажилладаг. Хол байдаг аймгуудыг метроны шугамд холбосон тул аав, ээж нь хүүхдүүд дээрээ хурдан ирэх боломжтой. Аюулгүй байдлыг хангасан алсыг харагч зөвхөн аюулгүй байдлыг хангасан үед ажилладаг. Аюултай байдал илэрсэн тохиолдолд улаан гэрэл дуугараад ажилладаггүй. Ухаалаг робот хотоор ажиллаж дахин ашигладаг болон ашигладаггүй хогийг ангилан ялгадаг. Нуурын эрэгт хүн аялахад оройн цагаар замыг нь ухаалаг гэрэл асаж гэрэлтүүлдэг байхыг хүсжээ.
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р цэцэрлэгийн Д.Сарантуяа ахлагчтай “Бид хамтдаа” баг Монгол ахуй сэдвээр хөдөө зуд болж таван хошуу мал маань их энддэг учраас Монгол гэрийнхээ доор төл малд зориулсан өвөлжөө хийсэн. Монгол гэр нь орчин үетэйгээ нийцэж дээвэр, туурга нь нилдээ шилэн. Өвөө, эмээ нар маань гал түлэх шаардлагагүй гэр нь дандаа халуун байдаг ба бүх хаалга нь автоматаар нээгддэг. Цахилгаан байдаггүй учраас нараар болон салхиар тогоо асаадаг бол гоё.
Хөвсгөл аймгийн Гранд цэцэрлэгийн М.Янжинлхам ахлагчтай Grand Kids баг Ухаалаг хот сэдвээр хот руу нэвтрэхийн тулд ухаалаг хаалгаар нэвтэрч орно. Салхин сэнсээр эрчим хүчээ үүсгэж хүүхдийн паркийг ажиллуулдаг. Хотод маш том нарны зай хураагуур байдаг ба бүх хотын цахилгааныг нарны зайн хураагуураас гаргаж авсан. Метрогоор зорчиж хогоо бүрэн ангилж ялгадаг. Ангилсан хогоороо пуужин, метро, усан онгоц үйлдвэрлэдэг. Бидний бүтээсэн робот найз маань хотоо дээрээс нь тольдон байдаг ба цаг ямагт бүх нийтийг хамгаалдаг.
Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 291-р цэцэрлэгийн Л.Отгонжаргал ахлагчтай “Эх дэлхий” багийн хүүхдүүд онгоц, агаарын бөмбөлөг, усан онгоцоор аялж яваад цагаан баавгай, мазаалай, хүрэн баавгай, хулсны баавгай зэрэг амьтад ховордож, усны түвшин багасаж, дэлхийн дулаарал явагдаж байгааг мэдээд усны хэрэглээгээ гамнаж, ан амьтдаа хайрлах хэрэгтэйг ойлгож найзууддаа зааж өгснөөр эх дэлхийгээ хайрлах ямар их хэрэгтэй вэ гэдэг санааг бусад бүх хүүхдүүдэд ойлгуулж өгснөөр байгууламжаа бүтээсэн.
Өмнөговь аймгийн Сэврэй сумын 20-р цэцэрлэгийн А.Оюунгэрэл ахлагчтай “Дэлхийд танигдсан Монгол” баг Монгол ахуй сэдвээр бүтээлээ барьсан. Бидний амьдардаг хайрхан уулнууд, хонгорын элс, түүний хажуугаар гол горхи урсдаг, гол дотор загас жараахай байдаг бас олон төрлийн эмийн ургамал байдаг. Монголчууд малаа мориор ихэвчлэн хариулдаг, мөн саалийн хувин, өмнө нь гараар хийдэг юмнуудаа одоо төхөөрөмж ашиглан машинаар хийдэг болсон. Айргаа бүлүүрээр бүлдэг, монгол гэр, малын хашаа бас хийсэн. Салхин сэнсээр эрчим хүч гаргаж сүүгээ төхөөрөмж рүүгээ хийгээд эргүүлээд дамжуурга дээгүүр урсаад аарц, ааруул гарч ирдэг, аарцыг чулуугаар шахдаг байсан бол төхөөрөмжөөр шахдаг болсон эрүүл хоол хүнс хэрэглэснээр бие бялдартай оюу ухаантай "Дэлхийд танигдсан Чингисийн монгол" болж хөгжиж байгаагаар дүрсэлжээ.
Багачууд маань өөрийн хүсдэг дэлхийгээ бүтээх чадварыг цэцэрлэгээсээ авч өнөөдрөөс илүү маргаашийг бүтээхээр суралцаж байгааг харахад сайхан биш гэж үү? Бүтээлч хүүхдүүддээ Олон улсын эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе! Хөгжих эрх хүүхэд бүрд нээлттэй байг.