Перу улсын "Андина" медиа агентлагийн мэдээлснээр, 95 хоногийн турш далайд төөрсөн нэгэн загасчин эсэн мэнд олджээ.
61 настай Максимо Напа Кастро өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 7-нд тус улсын өмнөд эрэгт орших Маркона хотоос загасчлахаар далайд гарчээ. Гэвч хүчтэй шуурганы улмаас чиглэлээ алдан, далайд төөрсөн байна.
Харин гурван сарын 11-нд түүнийг Эквадорын загас агнуурын завь Перу улсын хойд эрэг орчмоос түүнийг олжээ. Энэ үед тэрээр хүнд хэлбэрийн усгүйжилттэй, биеийн байдал маш хүнд байжээ.
Аврагдсаныхаа дараа тэрээр орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа нулимс дуслуулан: "Би борооны ус цуглуулж уун, шавж, шувуу, яст мэлхий идэж амьд үлдсэн" хэмээн ярьжээ.
Мөн тэрээр сүүлийн 15 хоног ямар ч хоол хүнсгүй байсан тухайгаа Ройтерс агентлагт дурдсан байна. Амьд гарахын төлөө тэрээр гэр бүлийнхээ тухай үргэлж бодож, тэдэнтэй эргэн уулзана гэдэгтээ итгэсээр явсан гэжээ.
Эх сурвалж: Reuters