УИХ-ын гишүүн З.Алтай, Ц.Баярсайхан, Р.Буд, Д.Зоригт, Д.Одхүү, З.Энхболд нар Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа.
Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг өрхийн хэрэгцээтэй уялдуулан өрхийн нэгээс доошгүй хүнийг ажилтай болгох замаар жилд 60 мянгаас доошгүй ажлын байр бий болгох, түүнчлэн Засгийн газар 2009 оныг “Үйлдвэржүүлэлтийг дэмжих жил” болгож зарласан билээ. Өрх бүр үйлдвэрлэгч байх, ажлын байрыг нэмэгдүүлэх эдгээр зорилт, арга хэмжээг хэрэгжүүлж жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног төхөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр нэр бүхий гишүүд хуулийн төсөл санаачилжээ.
Одоогоор улсын хэмжээнд 1040,4 мянган хүн ажил эрхэлж байгаагаас 450 мянга орчим нь жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа аж. Эдгээр жижиг аж ахуйн нэгжүүдийн 60 хувь буюу 21 мянга орчимд нь тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна.
Харин төсөл санаачлагчид манай улсад хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэдийн тоо манай улсын ажилгүй иргэдийн тоотой бараг дүйж байгааг харгалзан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлын 90-ээс доошгүй хувьд монгол ажилчид ажиллах шинэ заалт нэмэхээр төсөл боловсруулсан байна.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад анхаарна
УИХ-ын 2008 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтот суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод жендэрийн тэгш байдлыг хангах асуудлыг төрийн бодлого, хууль тогтоомжид тусган хэрэгжүүлж, бие даасан хуультай байх стратегийн зорилт дэвшүүлсэн. Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ч жендэрийн тэгш байдлыг хангах асуудлаар хуулийн төсөл боловсруулж үндэсний тогтолцоо, хүний нөөц, чадавхийг бэхжүүлэн жендэрийн статистик мэдээлэл гаргадаг болохоор тусгасан байна. Түүнчлэн Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай Конвенцийн хорооноос өнгөрсөн оны 11 дүгээр сард Засгийн газарт өгсөн зөвлөмжид хүйсийн дээр ялгаварлан гадуурхахыг хориглосон заалтуудыг хэд хэдэн хуульд тусгаж өгснийг сайшаахын сацуу Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг өнөө хүртэл батлаагүй байгаад харамсаж буйгаа илэрхийлсэн байна.
Эдгээр зорилт, шаардлагыг харгалзан Засгийн газраас санаачлан боловсруулсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Б.Долгор УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барив.
Зургаан бүлэг, 29 зүйлтэй энэ хуулийн төсөл нь эрэгтэй, эмэгтэй хүнийг хүйсийн шинжээр ялгаварлан гадуурхах явдлыг арилгах, улмаар улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хэвшүүлэх нөхцөл, бололцоог хангах эрх зүйн үндсийг бүрдүүлэх ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байгаа юм байна гэж УИХ-ын ХМА-наас мэдээлэв.