Сүүлийн саруудад зэсийн үнэ нэмэгдэж байгаа нь иргэдийг баярлуулах болсон. Урд хөрш зэс нөөцөлсөн нь үнийг нэмэгдүүлэх гол шалтгаан болж байв. Гэтэл саяхнаас Хятад улс зэс нөөцлөхөө зогсоожээ. Үүнтэй холбоотойгоор зэсийн үнэ унаж магадгүй гэх айдсыг төрүүлж байгаа. Энэ талаар уул уурхайн судлаачид "Урд хөрш нэг сая орчим тонн зэс нөөцөлсөн.
Хятад зэс нөөцлөхөө зогсоосноор үнэ нь унаж магадгүй гэх айдас төрж байсан. Гэвч өнгөрсөн долоо хоногийн байдлаас харахад энэ нь айх зүйл биш бололтой. Хэдийгээр урд хөрш зэс нөөцлөхөө зогсоосон ч зэсийн үнэ унахгүй байна. Энэ нь томоохон гүрнүүдийн эдийн засагт нааштай хандлага гарч байгаагийн илрэл. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл сэргэж зэсийн хэрэглээ нэмэгдэж байна" гэв.
Г.Бат