Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт манай улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын Тэргүүн К.Н.Илюмжинов Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд бараалхлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Н.Энхбаяр Бүгд Найрамдах Халимаг Улсын тэргүүнийг Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буйд хүндэтгэл илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг соёл, боловсрол, биеийн тамир, шинжлэх ухаан, нийгмийн бусад салбарт өргөжүүлэх, угсаа гарал нэг хоёр ард түмний зан заншил, түүх, соёлын өв уламжлалын талаар харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллах өргөн боломж байгааг онцлон тэмдэглэлээ.
ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын Тэргүүн К.Н.Илюмжинов Монгол Улсын Ерөнхийлөгчийг найрсагаар хүлээн авч уулзаж байгаад талархал дэвшүүлж, хоёр талын харилцааг эдийн засаг нийгмийн салбарт, ялангуяа дэд бүтэц, аялал жуулчлал, соёл боловсролын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар харилцан санал солилцож ярилцлаа.
Энэ үеэр Ерөнхийлөгч Н.Энхбаяр ноён К.Н.Илюмжиновийн хоёр орны ард түмний найрамдалт харилцааг бэхжүүлэх, Монгол Улсад шатрын спортыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж “Алтангадас” одонгоор шагнаснаа гардуулан өглөө.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр, ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын Тэргүүн К.Н.Илюмжинов нарын энэхүү уулзалтад Монголын талаас Тэргүүн Шадар сайд, Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Н.Алтанхуяг, ЕТГ-ын дарга Л.Амарсанаа, ГХ-ны дэд сайд Б.Болор, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Оргил, Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Я.Төмөрбаатар болон Оросын талаас ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.А.Говорин, ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын Засгийн газрын дарга В.Б.Сенглеев, тус улсын Ардын хурлын орлогч дарга Х.Б.Эльбиков нарын зэрэг албаны хүмүүс байлцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ХМА-аас мэдээлэв.