Сомалийн далайн дээрэмчид Саудын Арабын газрын тос зөөвөрлөгч Sirius Star усан онгоцыг Энэтхэгийн далайд эзэлж, нутаг руугаа явж байна гэж АНУ-ын тэнгисийн цэргийн хүчнээс мэдээлэв.
Хоёр сая баррель нефть зөөвөрлөж явсан хөлгийг Кенийн эргээс 830 ш зайтай газар дээрэмчид эзлэн авчээ. Ийм хэмжээний нефть нь Саудын Арабын нэг өдөрт олборлодог тосны дөрөвний нэгтэй тэнцэх юм.
АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний адмирал Майк Мюллен Вашингтонд хийлгэсэн хэвлэлийн хурал дээр "Хөлгийг булаан эзэлсэн дээрэмчид маш сайн бэлтгэгдсэн, юу хийхээ мэддэг мэргэжлийн хүмүүс байсан. Барьцаалагдсан хүмүүст туслахад хүндрэлтэй байна" гэлээ.
25 хүнээс бүрдсэн олон улсын багийнхнаас одоогоор алагдсан, гэмтэж бэртсэн хүн байхгүй гэж ВВС мэдээлэв. Ихэнх тохиолдолд дээрэмчид ачааны үнэтэй тэнцэхүйц мөнгө, дээрээс нь хүмүүсийн амийг их хэмжээний мөнгөөр үнэлэн барьцаа нэхдэг. Барьцааны хүмүүсийг эсэн мэнд суллан авахын тулд урт хугацааны яриа хэлцэл хийдэг агаад зарим тохиолдолд тусгай албад хүч хэрэглэдэг аж. Өнгөрсөн есдүгээр сард барьцаалагдсан Украины MN Faina хөлгийн гишүүд одоог хүртэл барьцаанд байгаа. Газрын тос дэлхийн зах зээл дээр үнэд орох тусам далайн дээрэмчид нефть тээвэрлэгч хөлгүүдийг сонирхох болсон. Сүүлийн үед Сомалийн далайн дээрэмчдийн үйл ажиллагаа эрс идэвхжиж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л ОХУ, Хятад, Япон, Туркийн зургаан онгоцыг барьцаалан авчээ.
Sirius Star бол Энэтхэгийн далайд барьцаалагдсан гурав дахь том зөөвөрлөгч. Энэхүү аварга зөөвөрлөгчийг Саудын Арабын Aramco компани эзэмшдэг бөгөөд багийн бүрэлдэхүүн Польш, Хораат, Филиппин, Саудын Араб, Их Британийн иргэдээс бүрджээ.
О.Тогоо