Монголд химийн үйлдвэрийг хөгжүүлж болох 17 салбар байдаг аж. Энэ нь ганцхан хүнд үйлдвэрийг түшиглэсэн биш, газар тариалан, биохими, силикат хими гээд олон хими дээр суурилсан байж болох юм. Мөн бидэнд хамгийн их хэрэгтэй нефть химийн үйлдвэрийг боловсруулж болно. Үүнээс пломер химийн үйлдвэрийг гаргах юм.
Үүнийг хөгжүүлж чадвал оймсноосоо эхлүүлээд бүхий л төрлийн бүтээгдэхүүнийг олон төрлөөр гаргаж, түүнийг дагаад жижиг дунд үйлдвэрлэл маш олноор хөгжих бололцоотой аж. Дээрээс нь дэлхий дээрх хүн амын 70-80 хувь нь уургийн дутагдалтай байдаг бөгөөд үүнийг нөхөх маш их хэмжээний малын болон ургамлын гаралтай түүхий эд манайд бий. Үүнийгээ ашиглаад химийн боловсруулалт хийж уургийн бүтээгдэхүүн, эм бэлдмэл, биологийн нэмэлт бүтээгдэхүүн гаргавал өөрсдийн төдийгүй гадаадын орныг бүрэн хангах боломжтой гэдгийг салбарын эрдэмтэд хэлж буй. Энэ мэт химийн үйлдвэрүүдийг тоочоод байвал барагдашгүй. Учир нь өнөөгийн нөхцөлд химийн үйлдвэр хүн төрөлхтөний хөгжлийн тулгуур салбарт тооцогдох болсон. Манай улсын хувьд ч мөн ялгаагүй химийн үйлдвэр хөгжүүлэх шаардлагатай салбар болчихоод байна.
Мал аж ахуйн орон гэгдэж байсан манай улс нэгэнт уул уурхайн орон боллоо. Тиймээс энэ баялгаа шавхагдашгүй юм шиг сэтгэж, болж л өгвөл түүхийгээр нь гаргах гэж оролддог муу зан сурлаа хэмээн ахмад уурхайчид, эрдэмтэд маань сануулж буй. Тиймээс ч ирэх жилүүдийг боловсруулах үйлдвэрийн эрин болгоё хэмээн зорилт тавьсан. Үүнд химийн үйлдвэр ихээхэн чухал.
Бид химийн үйлдвэрийг хөгжүүлэхгүйгээр түүхий эдээ нэмүү өртөг шингээж гаргах үндэсгүй, дээрээс нь бид баялгаа түүхийгээр нь гаргачихаад оронд нь химийн бүтээгдэхүүнийг гаднаас авч байна. Энэ л манай эдийн засагт хортойгоор нөлөөлж, монголд химийн үйлдвэрийг хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг сануулсаар байна. Бидэнд асар их нөөц бололцоо бий.
Химийн үйлдвэр барих эрхзүйн орчин бүрдээгүй
Манай улс нүүрсний асар их нөөцтэй. Одоогоор 163 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэж тогтоогдсон бөгөөд дэлхийд тэргүүлэх 10 орны тоонд багтдаг. Гэхдээ одоогоор түүхийгээр борлуулсаар байгаа. Хэрэв коскжуулвал илүү өндөр үнээр зарж, дээр нь нүүрснээс шингэн түлш гаргаж авах боломжтой. 6.4 тэрбум тонн нөөцтэй Тавантолгойн нүүрсийг коксжуулахад хамгийн тохиромжтой бөгөөд судалгаагаар сайн кокс гардаг болох нь батлагдсан аж. Коксоор төмрийн хүдэр боловсруулж төмөр гаргаж авч болно. Манай Дархан, Сэлэнгийн бүс төмрийн хүдрийн ихээхэн нөөцтэй. Үүнийг коксоор ангижруулж төмөр үйлдвэрлэнэ. Гэвч төмрийн хүдрээ боловсруулах алхам хийлгүй, гадагш нь гаргасаар байгааг шүүмжилдэг. Хэрэв бид гадагш нь түүхийгээр гаргаад байвал нөөц хомсдох аюултай. Тиймээс хэзээ нэгэн цагт шавхагдах үнэт баялгаа хоёр гурав дахин нугалах боломжийг химийн үйлдвэр хангана гэдэг нь ойлгомжтой.
Нүүрсийг гүн боловсруулах химийн үйлдвэр барихад хугацаа их шаардах аж. Олон сая тонн нүүрс боловсруулж, туршиж үзсэний эцэст үйлдвэр байгуулдаг учиртай гэдгийг эрдэмтэд учирлаж байгаа. Дээрээс нь хөрөнгө мөнгө ихээхэн шаардлагатай. Харин хөрөнгө мөнгөнөөс илүүтэй шаардлагатай зүйл бол химийн үйлдвэрийн аюулгүй байдал, эрхзүйн орчин аж. Химийн үйлдвэр маш аюултай. Тиймээс үйлдвэрийг барих, үйлдвэрлэл явуулах тогтолцоог зөв бүрдүүлэх шаардлагатай гэдэг. Энэ талаар Монголын Химич, Химийн инженер-технологичдын холбооны гүйцэтгэх захирал Д.Үүрцайх хэлэхдээ “Бидэнд боломж байна гээд үйлдвэрээ барихаар ханцуй шамлахаасаа өмнө химийн үйлдвэрийг бий болгох, аюулгүй авч явах эрх зүйн, эрүүл ахуйн, аюулгүй байдлын орчинг бүрдүүлэх ёстой. Үүний дараа ямар ч химийн үйлдвэр хөгжихөд саадгүй болно. Манайд боловсруулах үйлдвэр, химийн үйлдвэр барих эрх зүйн орчин бүрдээгүй. Ашигт малтмалын тухай хууль бол ашигт малтмалыг ухаад гаргах төгс хууль биш. Зөвхөн ашигт малтмалыг эзэмших эрхийн тухай л байдаг. Түүнээс цааш боловсруулах үйлдвэрийн зөвшөөрөл, эрүүл ахуй, аюулгүй байдал гэгчлэн үйлдвэрийг байгуулах, төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийн асуудлыг шийдээгүй байгаа. Ийм нөхцөлд үйлдвэр барина гэж хэлэх нь эрт байна” гэсэн юм.
Тэрбээр эрхзүйн орчинг бүрдүүлэхгүй бол химийн үйлдвэр хэчнээн аюултай болохыг ганцхан жишээгээр дурьдаж болно гэсэн юм. Энэ талаар хэлэхдээ “Тавантолгойн нүүрсийг замын асуудлаа шийдээгүй байж зөөсөн. Гэтэл үүнийг хуулийн ганцхан хэллэгээр зохицуулж болно. Хуульд тухайн үйлдвэрийг барьж, ашигт малтмалыг олборлохдоо дэд бүтцийн асуудлыг шийдсэний дараа олборлоно гээд ганцхан өгүүлбэр оруулахад л өнөөгийн цөлжилт, тоосжилт, машинууд мөргөлдөөд байгаа тэр асуудлууд амьдрал дээр байхгүй байх байсан. Одоо зөвхөн ачиж тээвэрлэх явц л байгаль орчинд хор нөлөө үзүүлж байгаа юм чинь жинхэнэ химийн бодис үйлдвэрлэдэг үйлдвэр баригдаад эхлэвэл өнөөгийн эрх зүйн орчин яаж ч тохирохгүй. Тэгэхээр эрх зүйн орчны зөв тогтолцоог бүрдүүлэх л хамгийн чухал” гэв.
Ирэх жилүүдэд эхнээсээ ашиглалтад орж эхлэх Сайншандын аж үйлдвэрийн паркад зэс хайлуулах, цемент, төмөрлөгийн гээд дөрвөн төрлийн химийн үйлдвэр хамаарагдаж байгаа. Зэс хайлуулах үйлдвэрээс маш их хэмжээний хүхэрлэг хий гардаг. Хүхэрлэг хийг дагаад заавал хүхрийн хүчлийн үйлдвэр байх шаардлагатай аж. Маш их хэмжээний хүхэр гарна гэвэл химийн бодисын илүүдэл үүснэ. Үүнээс зайлсхийхийн тулд хүхэрийн хүчил бус, элемент хүхэр үйлдвэрлэх технологийг сонгох шаардлагатай аж. Элемент хүхэр үйлдвэрлэх технологи нь их нарийн, төвөгтэй байдаг. Гэтэл Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор дээр хэрэгжих гэж байгаа төслүүдийн талаар төдийлөн мэдээлэл байхгүй, салбарын эрдэмтэн, мэргэжлийн хүмүүс нь хүртэл ямар төсөл яригдаж байгааг төдийлөн мэдээгүй байх жишээтэй. Тэгэхээр гурав, дөрөвхөн жилийн дараа хэмээн яригдаж буй Сайншандын аж үйлдвэрийн парк дахь химийн үйлдвэрүүдийн бэлтгэлийн хийх цаг болжээ.
М.Ариунсувд