“Шунхлай” ХХК нь 2010 оны 6-р сараас эхлэн УБ хот дахь өөрийн харъяа Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын /ГТБА/ технологийн үйл ажиллагааг цогц байдлаар нь автоматжуулах төслийн ажлыг эхлүүлсэн. Тэгвэл тус компанийн УБ хот дахь ГТБА-д автоматжуулалтын төсөл 2 үе шаттайгаар амжилттай хэрэгжиж, энэ оны 8-р сард дууслаа. Автоматжуулалтын ажлыг олон улсын хэмжээнд үйлдвэрлэлийн автоматжуулалтын технологиор тэргүүлэгч АНУ-ын Honeywell компани, Монгол улсын газрын тосны салбарын барилга байгууламжийн зураг төсөл, барилга угсралтын гүйцэтгэгч, консалтингийн үйлчилгээ үзүүлэгч “Эм-Пи-Ай консалтантс” ХХК-иуд хамтран гүйцэтгэсэн нь тус ГТБА нь олон улсын түвшинд хүрснийг илтгэж байна.
Улс орныг Газрын тосны бүтээгдэхүүнээр хангахад чухал үүрэгтэй тус ГТБА нь техник технологи, аюулгүй ажиллагааны олон улсын стандарт, жишигт хүрсэн байгууламж болсон нь Монгол улсын газрын тосны салбарын технологийн хөгжлийг шинэ шатанд авчирсан үйл явдал боллоо. Энэхүү автоматжуулалтын ажилд “Шунхлай” ХХК нь 2,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.
Аюул осолгүй, найдвартай үйл ажиллагааг шаарддаг газрын тосны салбарт энэхүү автоматжуулалтын төсөл хэрэгжсэнээр олон давуу талтай. Тухайлбал:
• Хүний гараар хийгддэг ажлууд багасч, агуулахын өдөр тутмын хэмжилт тооцоолол, ачилтыг автоматаар хийж гүйцэтгэх,
• Агуулахын саван дахь бүтээгдэхүүний орлого, зарлагын хөдөлгөөнийг автоматаар хянах,
• Гэнэтийн осол, хэмжилтын алдаанаас гарч болзошгүй эдийн засгийн хохирлоос сэргийлэх,
• Бүтээгдэхүүний нөөц, хадгалалт, тээвэрлэлтийг оновчтой удирдах,
• Цаг хугацаа хэмнэж, үйл ажиллагааны зардал багассанаар бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах,
• Галын аюулгүй байдлыг байнгын хяналтад байлгаж эрсдлээс бүрэн сэргийлэх зэрэг болно.
Энэхүү автоматжуулалтын ажлын нээлтийн ёслол 9-р сарын 5-ны өдөр “Шунхлай” ХХК-ийн УБ хот дахь ГТБА-д болж өндөрлөлөө. Нээлтэнд Газрын тосны газар, Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хот дахь гаалийн газар зэрэг төр засгийн байгууллагын төлөөлөл, мөн “Шунхлай” ХХК-ийн эрхэм харилцагчид уригдан оролцлоо.