Энэ оны тавдугаар сарын байдлаар 106 сая ширхэг үнэт цаас арилжсан байна. Өнгөрсөн оны мөн үед энэ тоо 342 сая ширхэг байсан юм. Иймд үнэт цаасны гүйлгээний дүн 86 тэрбумаас 16 тэрбум төгрөг болж буурчээ. Мөн үнэт цаасны зах зээлийн ТОП 20 компанийн дундаж индекс 16288 нэгж болж буураад байна.
КОВИД 19-ийн улмаас хөрөнгийн зах зээлд бий болсон дээрх уналт бууралтыг сөрөн компаниуд бонд гаргаж эхэллээ. “Лэнд мн ББСБ” ХК өнөөдөр цан цохиж, 5 тэрбум төгрөгийн санхүүжилт босгох ажлаа эхлүүлэв.
Тэдний гаргаж буй “Лэнд бонд”-ын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлэн, цан цохив. Энэ арга хэмжээнд Санхүүгийн Зохицуулах Хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, "Лэнд МН ББСБ" ХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Одмаа, “Лэнд МН ББСБ” ХК-ийн Гүйцэтгэх захирал О.Болдбаатар, "Ард Капитал Групп ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр нар оролцжээ.
“Лэнд МН ББСБ” ХК МХБ-ийн үнэт цаасны бүртгэлийн I ангилалд бүртгэлтэй. Өөрийн хувьцаагаар баталгаажсан 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нэг жилийн хугацаатай, жилийн 17 хувийн хүүтэй, нийт 5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 50,000 ширхэг өрийн хэрэгслийг бүртгэж, нийтэд санал болгон арилжаална.
”Лэнд Бонд”-ын үндсэн андеррайтераар “Ард Капитал ҮЦК” ХХК, туслах андеррайтераар "Мирэ Эссэт Секьюритис Монгол ҮЦК" ХХК ажиллаж байна. Үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалгыг энэ сарын 15-18-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд, энэ сарын 19-ний өдөр 10:00-15:00 цагийн хооронд авах юм байна.