Энэ сарын 23-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд М.Энхсайханы анхны шүүх хурал болов. Нийслэлийн хяналтын прокурор Г.Батбаярын саналын дагуу шүүх бүрэлдэхүүн түүнийг ирэх сарын 5-ныг хүртэл 12 хоног хорих шийдвэр гаргасан. Учир нь М.Энхсайхан мөрдөн байцаалтын нууцыг задруулж, шүүхэд нөлөөлөх гэж оролдсон гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9-д зааснаар яллагдагч хавтаст хэрэг дэх мэдээллийг задруулахгүй байх үүрэгтэй аж.
М.ЭНХСАЙХАН ЯМАР БАРИМТУУДЫГ ИЛ ГАРГАВ?
Тэрээр энэ сарын 26-нд буюу хоригдсоныхоо дараа “Бодит байдал” гэсэн тайлбартайгаар дараах мэдээллийг жиргэгчидтэй хуваалцав:
Мөн тэрээр 2015 онд нийтлэгдсэн, “Таван толгой” төслийн үйл явцын талаарх мэдээг жиргэсэн юм.

Харин шүүх хурал болохоос өмнө буюу энэ сарын 21-нд “"Хэргийн материалаас: ТТ төслөөр экспертээр ажиллах бололцоогүй гэж Сангийн яам, Татварын газрууд АТГ-д татгалзсан хариу өгч байсан байна. Шалтгаан: "тусгай мэдлэг шаардах", "тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн" гээд дараах албан бичгүүдийг хавсаргажээ.

Энэ хэргийг эргэн сөхвөл М.Энхсайхан Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Монгол Улсын сайдаар ажилласан үе рүү буцах шаардлагатай. Тэрээр анх удаа яамгүй сайд болж, Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүрэг хүлээсэн юм. Түүний ажлын хэсэгт 30 орчим хүн багтжээ.
М.Энхсайхан сайд ордод үйл ажиллагаа явуулах тендерт шалгарсан компаниудтай төрийг төлөөлөн гэрээ байгуулах үүрэг хүлээсэн юм. Гэвч АНУ, ОХУ, Япон, БНХАУ, Энэтхэг, Бразилын компаниуд шинээр байгуулах төслийн компанидаа чухам хэн нь хэдэн хувь эзэмших вэ гэсэн маргаанаа эцэслэж чадаагүй. БНХАУ-ын төрийн өмчит “Шинхуа” компани дангаараа 30 хувь эзэмших хүсэлтэй байжээ.
2015 оны хоёрдугаар сарын 12-ны огноотой гэрээг зөвхөн Гадаад хэргийн болон Хууль зүйн яаманд л гэрээг хүргүүлсэн. Уг нь Сангийн яам гэх мэт бодлогын яамдын саналыг заавал авах учиртай байсан гэж М.Энхсайхан сайдыг шүүмжилдэг.
2013 онд Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болов. Тэд Таван толгойн ордыг эзэмшүүлэх тендерийн нөхцөлөө өөрчилсөн байна. Тендерт шалгарах компани уул уурхайн салбарт таван жил ажилласан байхыг шаарджээ. Энэ нь дээр нэр дурдсан улсуудын компанийг консорциумаас шахагдан гарахад нөлөөлсөн байж болзошгүй. Харин БНХАУ-ын “Шинхуа” болон “Энержи ресурс”-т л тохирох шаардлага нэмсэн гэж хожим М.Энхсайханыг буруутгагчид дүгнэдэг. Шинэ Засгийн газар тендерийн нөхцөлөө өөрчилсөн ч АНУ-ын Пибоди гэх мэт бусад компаниуд ТТ-д үйл ажиллагаа эрхлэх сонирлоо дахин илэрхийлсээр байжээ.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Таван толгойн төслийг эрчимжүүлэх үүргийг М.Энхсайхан сайдад өгснөөр 2014 оны арван хоёрдугаар сараас гэрээ байгуулах ажил урагшилж эхлэв. Ингээд 2015 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “ТТ-н гэрээнд маргааш гарын үсэг зурна” хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан. Харин маргааш нь гэрээг үзэглээгүй, хэн ч гарын үсэг зурж баталгаажуулаагүйг та бүхэн санаж байгаа. Учир нь тухайн үед УИХ-ын дарга байсан З.Энхболд “УИХ-д гэрээг танилцуулаагүй. УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд гэрээтэй заавал танилцан, Засгийн газарт зөвшөөрөл олгох ёстой” гэсэн юм.
З.Энхболд дарга хуулийн зөвлөх А.Гансүхэд (одоо ҮАБЗ-ийн Ажлын албаны нарийн бичгийн даргаар ажиллаж буй) ТТ-н гэрээтэй танилцан, дүгнэлт гаргах үүрэг өгчээ. Уг нь Засгийн газар томоохон гэрээ байгуулахдаа бодлогын яамдад заавал танилцуулан, албан ёсоор дүгнэлт авсан байх ёстой. Гэтэл 2015 оны хоёрдугаар сарын 12-ны огноотой гэрээг зөвхөн Гадаад хэргийн болон Хууль зүйн яаманд л гэрээг хүргүүлсэн. Уг нь Сангийн яам гэх мэт бодлогын яамдын саналыг заавал авах учиртай байсан гэж М.Энхсайхан сайдыг шүүмжилдэг.
2015 онд Засгийн газар дараах гурван гэрээг ТТ төслийн санхүүжүүлэгчтэй байгуулахаар төлөвлөсөн:
- Хамтын ажиллагааны гэрээ
- Хөрөнгө оруулалтын гэрээ
- Концессын гэрээ
Дээрх гэрээнүүдтэй танилцсан А.Гансүх зөвлөх дараах дүгнэлтүүдийг хийжээ:
- Монгол Улсад ашиггүй олон заалт багтаасан,
- Монгол Улсын хэд хэдэн хуулийг зөрчсөн.
Тэрээр дүгнэлтээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бүрэн эхээр нь нийтэлсний дараа Их тэнгэрт гаднын сэтгүүлчдийн өмнө гарын үсэг зурахаар төлөвлөсөн гэрээ байгуулах ажил зогсов. Гэхдээ бүрэн зогсоогүй бөгөөд гэрээний төсөлд тухай бүрт нь өөрчлөлт оруулсаар байсан хэмээн А.Гансүх нүүр номдоо бичиж, дараах зургийг хавсаргав.
![](https://mgl.gogo.mn/newsn/images/ck/2020/04/29/4geree-094842-967978312.jpeg)
Мөн тэрээр энэ сарын 16-нд буюу М.Энхсайханыг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болсон өдрийн орой нүүр номдоо “Taвантолгойн ордыг ашиглах гадаадын хөрөнгө оруулагчийн Монгол Улсад тавьж гэрээнд тусгасан шаардлага. 23.9 (g) заалтыг харна уу. Хэрэв Монгол Улс үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, нийтийн эрх ашгийг хамгаалж гэрээг цуцалбал гэрээ зөрчсөн гэж үзнэ. Тусгаар улсын Засгийн газар ийм заалтыг зөвшөөрч гаднын нэг компанийн өмнө үүрэг хүлээх үү? Ийм гэрээг монгол хүн зөвшөөрөх үү?” гэж бичжээ.
![](https://mgl.gogo.mn/newsn/images/ck/2020/04/29/92818414_2991875880835278_8652878742177185792_n-095115-1261489356.jpeg)
2015 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 20-НД ГЭРЭЭНД ХИЙСЭН ЭХНИЙ ДҮГНЭЛТ БЭЛЭН БОЛОВ
2015 оны дөрөвдүгээр сарын 29-нд УИХ-ын дарга З.Энхболд 101 дүгээр захирамж гарган, гэрээнд дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ахалсан. Ажлын хэсэгт АН, МАН, бие даагчдаас бүрдсэн гишүүд багсан аж. Мөн “Эрдэнэс Оюутолгой”, “Эрдэнэс Оюутолгой” компанийн мэргэжилтнүүдийг ажлын хэсэгт оруулсан байна. Тэдэнд гэрээний англи хэл дээрх хувилбарыг удаан хүлээлгэсний эцэст “Нууцын зэрэглэлтэй” гэсэн тэмдэгтэй хүлээлгэн өгчээ. Үүнээс нэг сар орчмын дараа 2015 оны зургаадугаар сарын 22-нд Ажлын хэсгийн дүгнэлт бэлэн болов. Тэд хуульч А.Гансүхийн хийсэн дүгнэлтийг бататгасан юм.
УИХ-ЫН АЖЛЫН ХЭСГИЙН ҮҮРЭГ ЮУ БАЙВ?
ТТ-н ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэрээ Монгол Улсын хуульд нийцсэн, эсэхийг шалгах байв. Мөн дээрх гэрээ
- Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд харшилсан эсэх,
- Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогод нийцсэн эсэх,
- “Эрдэнэс таван толгой” компанийн бизнесийн эрх ашигт нийцсэн, эсэх
- 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт нийцсэн, эсэх,
- Гэрээ байгуулсан талуудын эрхийг тэгш хангасан, эсэх
- Гэрээ байгуулснаар Монгол улсын эдийн засагт үзүүлэх үр нөлөөг тогтоох,
- БНХАУ-тай байгуулсан төмөр замын гэрээний үр өгөөжийг судлах,
- Шаардлагатай бусад санал дүгнэлтийг гаргах.
М.Энхсайхан сайд тухайн үедээ ТТ-н гэрээг байгуулснаар эдийн засагт ихээхэн үр нөлөөтэй гэж мэдээлж байв:
- 680 сая ам.долларын мөнгөн урсгал манай улсад орно.
- Олон мянган хүнийг (8000-12 мянган хүн) ажлын байраар хангана.
- 1.2 тэрбум ам.долларын экспортын орлоготой ажиллана.
- Нийт хөрөнгө оруулалт 3 тэрбум ам.доллар байна.
ГЭРЭЭНД ТУСГАСАН НОЦТОЙ ЗААЛТУУД
-Шаардлага хангасан, монгол ажилчдыг ажлын байраар хангахыг эрмэлзэнэ.
Ингэснээр ажлын байраар хангах үүрэг хүлээхгүй. Мөн ямар шаардлага тавихыг бид мэдэх аргагүй. Хэрэв англи, хятад, орос хэлтэй хүн байна гэвэл яах вэ? Ийнхүү шүүмжилсний дараа энэ заалтыг өөрчлөн, “Шаардлага хангасан монгол ажилчдыг олноор нь ажлын байраар хангахыг эрмэлзэнэ” болгожээ.
-Монгол Улсын Засгийн газар компанийн шаардсан хэмжээгээр гадаад ажилчдыг оруулах үүрэгтэй.
Лондоны арбитрын шүүхэд маргаан хянан хэлэлцэхэд Монгол Улсыг төлөөлөн оролцох төлөөлөгч дипломат бүрэн эрхээсээ татгалзана. Ингэснээр Засгийн газраас томилсон манай дипломатчийг хил нэвтрүүлэхгүй байх, саатуулах, баривчлах эрсдэлтэй. Энэ заалтад М.Энхсайхан сайд “Эрх зүйн хувьд улс орон тусгаар боловч тухайлсан асуудлаар арбитрт дуудагдвал тусгаар улс гэж гөжихгүй гэдгийг олон улсын эрх зүйн нэр томьёогоор дархан эрхээсээ татгалзах гэдэг. Нэг талаас төр буюу Засгийн газар нөгөө талаас аж ахуйн нэгж оролцож буй харилцаанд маргаан гарч, түүнийг шийдэж чадахүй, арбитрт хандвал тэгш эрхтэй гэсэн утгатай эрх зүйн зохицуулалт” юм гэж тайлбарлажээ.
-Хамтын ажиллагааны гэрээнд “ЭТТ компани ашиглалтын тусгай зөвшөөрлүүд болон газар эзэмших эрхээ 60 жилийн хугацаанд, үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх үүрэгтэй.
Энэ тохиолдолд “ЭТТ” цаастай л компани болж хувирна гэж А.Гансүх зөвлөх анхааруулж, энэ заалт Ашигт малтмалын тухай хуулийг зөрчинө гэсэн бол М.Энхсайхан сайд “Гэрээний хугацаа 30 жил. Хөрөнгө оруулагч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болон хөрөнгө оруулагч хүссэн бол мөн Засгийн газар зөвшөөрвөл сунгана. “Эрдэнэс таван толгой” компанийн эзэмшилд хэвээр байх ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн сунгалттай андуурчээ” гэсэн юм.
ОЛОН УЛСЫН КОНСОРЦИУМД ХЭН ХЭН БАГТАВ?
Тухайн үедээ АНУ төдийгүй дэлхийн нүүрсний томоохон компаниудын нэг болох Пибоди компани анхны тендерт шалгарсан талаар дээр өгүүлсэн. Харин тус компани Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдсаны дараа консорциумаас гарчээ. Мөн олон хүн Японы Сумитомо корпорац энэ төсөлд оролцоно гэсэн ойлголттой байв. БНХАУ-ын Шинхуа болон Кайманы аралд бүртгэлтэй, оффшор компани болох MMC (Mongolian mining corporation) консорциумд тунаж үлдсэн байв. Тэд Сумитомо корпорацтай хамтран Худалдааны компани тусад нь байгуулахаар төлөвлөж, нүүрс экспортлох бодлого баримталж байжээ. Тэгэхээр Ухаа худаг дахь “Энержи ресурс” компанийн өмчлөгч болох MMC-г үндэсний буюу монгол компани гэж үзэхгүй. Уг нь төрөөс зарласан тендерт Монгол Улсад бүртгэлтэй компанийг сонгон шалгаруулна гэсэн ч энэ заалтыг мөрдөөгүй гэж М.Энхсайхан сайдыг буруутгадаг.
М.Энхсайханыг шүүх дараагийн хурал ирэх сарын 5-нд болно. Түүний хэрэг Ц.Сандуй, А.Ганбаатар нарынхтай нэг талаараа төстэй. Тэднийг төрийн эрхийг хууль бусаар авах гэж завдсанд буруутгадаг. Харин М.Энхсайхан сайд асныг хорлон сүйтгэх ажиллагаа явуулах гэж байсан хэмээн нийслэлийн прокуророос буруутгав.