Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн соёрхол болон Монгол Улсын гавьяат шагнал гардуулах ёслол Төрийн ордонд болж байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга Хавдар судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал, хавдрын мэс засалч Ж.Чинбүрэнг Гавьяат эмч цолоор шагналаа.
Тэрбээр Монголдоо төдийгүй олон улсад үнэлэгдсэн мэс засалч юм. Ж.Чинбүрэнгийн элэг, цөс, нойр булчирхайн хорт хавдрын мэс заслын ажлынх нь үр дүнд үндэслэн Францын Мэс заслын академийн хүндэт гишүүнээр элсүүлж, 2018 оны нэгдүгээр сард Францын мэс заслын академичдын ээлжит хуралдаанаар түүнд үнэмлэх, тэмдгийг нь гардуулсан билээ.
Анагаахын мэргэжлийн байгууллагуудыг нэгтгэдэг Францын анагаахын академи нь 1820 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн хамгийн эртний шинжлэх ухааны академиудын нэг. Ж.Чинбүрэн Монголоос сонгогдсон анхны хүндэт гишүүн болж байна. Тэрбээр:
- 1997-1998 онд Анагаах Ухааны Хүрээлэнд туслах ажилтан,
- 1998-1997 онд Хавдар судлалын үндэсний төвд Мэс заслын эмч,
- 2008-2016 ХСҮТ-д, Элэг цөс нойр булчирхайн Мэс заслын тасгийн эрхлэгч,
- 2016 оноос хойш тус төвийн ерөнхий захирлаар ажиллахын зэрэгцээ, өвчтөнөө үзэж, мэс заслаа хийсээр яваа чадварлаг залуу эмч юм.