АВТОМАШИНЫ ГААЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТҮҮХИЙГ И-БАРИМТ БОЛОН ГЭРЭГЭ КИОСК АШИГЛАН ХАРАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш импортоор орж ирсэн авто машины гаалийн мэдээллийн түүхийг И-баримт аппликейшн болон Гэрэгэ киоск ашиглан хэрэглэгч бүр харах боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл и-баримт аппликейшн ашиглан тухайн авто машин үйлдвэрээс гараад хэдэн жил явсан, ямар гэмтэл авч, ямар засвар хийлгэж байсан гээд бүхий л мэдээллийг хэрэглэгчид гар утаснаас хардаг болно гэсэн үг. Харин “Гэрэгэ киоск” нь нийслэлийн бүх Нэг цэгийн үйлчилгээ, АТҮТ, УБЕГ, 12 аймагт нийт 60 байршилд байрладаг тул иргэдэд илүү ойр хүртээмжтэй үйлчилгээ юм.
Уг асуудалд Сангийн яамны харъяа Гааль татвар, санхүү мэдээллийн төв голлон ажиллаж ШӨХТГ-ын Хэрэглэгчийн мэдээллийн төвд ирсэн гомдлыг үндэслэж, Авто тээврийн үндэсний төвтэй хамтарсны үр дүнд ийнхүү ажил хэрэг боллоо.
Түүнчлэн импортоор орж ирж байгаа автомашины дөрвөн талын бодит зураг, одометрийн заалт гэсэн чухал мэдээллийг ч иргэд нээлттэй хянах юм. Ингэснээр сэлбэг нэрээр орж ирээд угсрагдах, осолд орсон мөртлөө засварлагдан шинэ гэж зарагдах нөхцөлийг хааж, авто машин хэрэглэгчдийн эдийн засаг, цаг хугацааг хэмнэх аж.
Монгол Улсад 935 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 735 мянга нь хөдөлгөөнд оролцож байна. Үүний 76 хувь нь 10 болон түүнээс дээш жилийн насжилттай аж.
- 0-3 жилийн насжилттай тээврийн хэрэгсэл нийт тээврийн хэрэгслийн 3 хувь
- 3-6 жилийн насжилттай нь 3 хувь
- 6-9 жилийн насжилттай 16 хувийг тус тус эзэлж байна.
2019 онд Монгол Улсын хилээр 69 мянган тээврийн хэрэгсэл орж ирсний 85-93 хувь нь хуучин буюу хэт хуучин гэсэн бүртгэлтэй байна.
ИРГЭД 2020 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ХОЙШ МАНАЙ УЛСАД ОРЖ ИРСЭН МАШИНЫ МЭДЭЭЛЛИЙГ СИСТЕМЭЭС ҮЗЭЖ БОЛНО
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, Сэлбэг нэрээр оруулж ирэн засаж угсраад улсын дугаар авч байгаа авто тээврийн хэрэгслүүд байхгүй болно. Хуучин машиныг засаад зардаг систем өнөөдрөөс эхлэн эцэс болж байна.
Иргэд худалдан авах гэж буй машинаа аль улсаас орж ирсэн, осолд орж байсан эсэх түүхийг тухайн машины арлын дугаарыг Ebarimt-д оруулснаар мэдээллийг харах боломжтой боллоо.

Иргэд 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш манай улсад орж ирсэн машины мэдээллийг системээс үзэж болно. Энэ мэдээллийг нээлттэй болгосноор тухайн машин өмнө нь эвдрэлд орж байсан, хэдэн км явсан эсэх нь харагдах юм.
Монголд орж ирж буй машины 70 гаруй хувь нь Япон Улсаас орж ирсэн байдаг. Бид Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтарч ажиллана.
Ихэвчлэн осолд орсон автомашинуудыг хилээр оруулж ирж засаад Монголд шинэ машин мэт худалдаалдаг. Иргэд дээрх мэдээллийг нээлттэй хүлээн авснаар худалдан авалт хийхдээ анхаарах юм.
Ebarimt-аас тээврийн хэрэгслийн мэдээллийг харах заавар:
Арванхоёр аймаг, Улаанбаатар хотод “Гэрэгэ” системс ажиллаж буй. Ebarimt системд төрийн есөн байгууллагын 146 үйлчилгээ хүрч байна. Уг системийг Монголын 1,7 сая хүн хэрэглэж байна.
АВТОМАШИНЫ ГААЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТҮҮХИЙГ ГЭРЭГЭ КИОСК АШИГЛАН ХАРАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
2020 оны 4 сарын 1-нээс хойш импортоор орж ирсэн авто машины гаалийн мэдээллийн түүхийг И-баримт аппликейшн болон Гэрэгэ киоск ашиглан хэрэглэгч бүр харах боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл и-баримт аппликейшн ашиглан тухайн авто машин үйлдвэрээс гараад хэдэн жил явсан, ямар гэмтэл авч, ямар засвар хийлгэж байсан гээд бүхий л мэдээллийг хэрэглэгчид гар утаснаас хардаг болно гэсэн үг. Харин “Гэрэгэ киоск” нь нийслэлийн бүх Нэг цэгийн үйлчилгээ, АТҮТ, УБЕГ, 12 аймагт нийт 60 байршилд байрладаг тул иргэдэд илүү ойр хүртээмжтэй үйлчилгээ юм.
Гэрэгэ Системс ХХК-ийн захирал Ц.Эрдэнэбат: Төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээг цахим болгох олон ажлын нэг нь Гэрэгэ киоскоор дамжуулан шинээр машин авахдаа ямар машин гэдгийг нь хянах боломжтой болж байна. Ингэснээр сэлбэг нэрээр орж ирээд угсрагдах, осолд орсон мөртлөө засварлагдан шинэ гэж зарагдах нөхцөлийг хааж, авто машин хэрэглэгчдийн эдийн засаг, цаг хугацааг хэмнэсэн ажил боллоо.

Түүнчлэн импортоор орж ирж байгаа автомашины 4 талын бодит зураг, одометрийн заалт гэсэн чухал мэдээллийг ч иргэд нээлттэй хянах юм.
2019 оны статистикаар Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй 934,142 тээврийн хэрэгсэл байна. Үүнээс 2019 оны байдлаар импортоор орж ирсэн нийт тээврийн хэрэгсэл 69,472 байх ба суудлын автомашин 43,9%-ийг эзэлж байна. Импортоор орж ирж буй суудлын автомашиныг 2018 онтой харьцуулахад 8,4%-иар, 2017 онтой харьцуулахад 42%-иар өссөн үзүүлэлттэй байгаа юм.