Ли Куан Ю гэх эрхмийн талаар одоо ч шагшин ярьж яваа хүн гадаад дотоодгүй нэг бус удаа тааралддаг. Тэр хүн бурхан болоход дуулиантай хөдөөлүүлж, бараг дэлхий даяараа гашуудах шахсан даа. Bloomberg ТВ-ээр энэ хүний тухай цуврал нэвтрүүлэг цацагдсаныг шимтэн үзсэн хүн олон буй. Чухам яагаад тэр хятад өвгөн тийм их дуулиан тарьчихсан, юугаараа алдаршаад домог болчихов гэдэгт хариулт хайж, хариулт олж ядан яваа уншигчдад зориулан хэдэн тайлбар хэлье гэж шийдлээ.
XX, XXI зууны түүхэнд нэрээ мөнхөлсөн, мөнхөлж яваа удирдагч бий ч олон биш. Түүх бичилцэх гэдэг утгаар ярьж байгаа бол бүр ч цөөн. Алба хашсан он цагийн уртаар бол нам-төрийн толгойд суусан хүн олон ч тэд яагаад Ли Куан Ю шиг хэлэгддэггүй юм бэ гэдэгт л хамгийн гол учир оршиж байх шиг.
СССР-т Лениний үйл хэргийг шууд залгамжлагч, намжмал байдлын уран барилгач, “Победа” одонт, маршал Л.И.Брежнев гэж буянтай буурал байлаа. Дэлхийгээрээ нэг шуугиж мандуулж явсан даа. СССР, Монгол хоёрт бол дооз нь хэтэрсэн дээ. Гэтэл одоо тэр хүний нэр Оросын түүхэнд бараг байхгүй. Бараг арчигдсан. Байлгая гэвэл Млечиний “Брежнев” гэх хөрөг нийтлэлийн ном, “Брежнев” гэж дөрвөн ангит уран сайхны кино бий. Агуулга нь егөөдөл, шоглол, инээдэм, зөнөглөсөн орос өвгөний паян. Яагаад ийм болчихов оо, Зөвлөлт Холбоот Улсын дөрвөн удаагийн баатар, Социалист хөдөлмөрийн Баатар маань?
Гарц ганц л байна. Тэр хүн дэлхийн энх тайвны төлөө цуцалтгүй тэмцсэн, АНУ-тай намжмал байдлыг дархалсан, цөмийн зэвсгийг хорогдуулан устгах лут лут гэрээ байгуулсан, коммунист хөдөлгөөнийг бэхжүүлсэн, марксизм-ленинизмийг хөгжүүлсэн зэрэг нь юу ч биш юм байна, бүр юу ч биш юм байна. Дэлхий ч үнэлдэггүй юм байна. Хүн төрөлхтөний ой тойноос энэ үйлс чинь арилж, алга болдог юм байна.
Тэгвэл юу үлддэг юм бэ? Юу бүтээсэн нь тэр бурхан болоочийг алдаршуулдаг юм бэ гэдэгт Сингапурын хятад өвөө хариулт өгчихсөн, өгсөөр ч байна. Юу бүтээсэн юм бэ – хариулт нэн тодорхой. Ердөө гадаадад, олон улсад бүү алдарш, бараг гадаад бодлого бүү явуул, ердөө л наад ард түмнээ л хөгжүүлж, босго, зовхийг нь өөд нь тат, монгол ойлголтоор бол ямагт босоо явуул!
“Хүйтэн дайн”-ы жилүүдэд Ли Куан Ю гэдэг хүнийг манай коммунист суртал нэвтрүүлэг хараадаг байсан. Тэрээр АНУ-ын тал баримтлагч, коммунизмыг эсэргүүцэх бодлого явуулагч, Вьетнамын дайныг өөгшүүлэгч, ер нь тун базаахгүй нэрийг түүнд хаяглаж байлаа. Гэтэл коммунизмыг эсэргүүцэгч Ли Куан Ю-гийн удирдлага дор Сингапур гурав дахь ертөнцийн ядуу орны статусаа үүрд халан, шинэчлэгдэхийн үлгэр үзүүлэн, дэлхийн хамгийн баян орны нэг болчихсныг 1990 онд коммунист орнууд (манай Монгол ч ялгаагүй) гэнэт олж хараад шагширч гарав аа. “Сингапурын хөгжлийн гайхамшиг” гэх хөгжлийн тусгай загвар, “Сингапурын стандарт” гэгчийг буй болгож, дэлхийн түүхнээ мөнхөрчихснийг гэнэт олж мэддэг юм байна.
Ардчиллын буянаар тэр Сингапур гэдэг улсаар монголчууд холхиж эхлэв. Одоо ч холхиж байна. Шагшраад байх нь тэр, цаад учрыг нь ойлгодоггүй ээ. Амарч зугаалах аяллын нэг газар гээд хавтгайдаа ойлгочихсон.
Үнэндээ ч намган дээрх арлын хэсэгхэн газар, загасчдын жижигхэн тосгон, барилга барих ширхэг элс хайрга байхгүй, уух усаа Малайз, Индонезоос зөөвөрлөдөг, турж үхмээр газар санж. Жишвээс манай нэг аймгийн дундаж нэг сумын нутгаас ч жижигхэн буйд нутагт (640 ам дөрвөлжин км) манай хойд хөрш Оросоос 5 дахин их ДНБ үйлдвэрлэж буй орныг хэрхэн бүтээв? Ёстой гайхалтай!
Ли Куан Ю-гийн түүх, Сингапурын түүх бол тэр чигтээ төр улс, улс гэрээ бүтээн байгуулж босгосон түүх бол: Шийдэмгий бай, ухаалаг, дасан зохицох чадвартай бай! Хөгжлийн арслан загвар нь товчоор хэлбэл энэ л юм шиг.
Английн Кембрижийн их сургуулийн хуулийн боловсрол эзэмшсэн, английн цэргийн офицер явсан, өрнөжсөн Харри Ли гэх энэ хятад хүн анх нутагтаа эргэж ирээд Ли Куан Ю нэрээ сэргээгээд колонийн колони улс үндэстнээ тусгаар тогтнуулах, удирдан жолоодохын тулд үндэсний үзлээ дээдлэн, төрийн жолоог атгамагцаа өвөг дээдсийнхээ соёл, зан заншилд эргэн орж, аажмаар хувь хүний чанар, овог нэр, хувцаслалт, ёс суртахуун, заншлын тухай ойлголтоо өөрчилжээ. Ийн хувьсан хувьссаар английн хууль цаазны мэргэжилтэн Харри Ли маань мандарин хэл эзэмшээд күнзийн суртлыг шийдвэртэй хамгаалагч болж төрөл арилжсанаар удирдагчийн имиж, улсынх нь хөгжлийн гол гогцоо гарт баригдсан гэнэ.
Тэрээр үндэсний соёлоо дээдлэх үзэлтэн, өрнөдийн соёлд хамгийн ихээр нэвтрэгч, секуляр үзлийг баримтлагч, Азийн “өрнөджилт”-ийг үндэслэгч, Азийн универсализмыг номлогч болж төлөвшжээ. 1950 оноос нутагтаа өмгөөлөгч, үйлдвэрчний хөдөлгөөний идэвхтэн явсан Ли Куан Ю мөдхөн Ард түмний үйл ажиллагаа намаа байгуулж Ерөнхий нарийн бичгийн дарга болж, 1959 онд засгийн эрхэнд 35 настайдаа гарсан. Тасралтгүй 31 жил тэр албыг хашсан үзүүлэлтээрээ бол дэлхийн Ерөнхий сайд нарын дотор толгой цохино. 1990-2004 онд өөрийн шавь, залгамжлагч Го Чок Тонгийн Засгийн газарт ахлах сайд, 2004 оноос хүү Ли Сянь Лунгийн Засгийн газарт халамжлагч сайдын алба хашиж яваад түүхээ өндөрлөжээ.
Ли Куан Ю-гийн намтарт сонин содон баримтууд чамгүй бий. 1959-2015 онд ямагт сайд, “ахлах сайд”, “халамжлагч сайд” гэсэн албан тушаалыг зөвхөн түүнд зориулан бий болгосон. Анх коммунистуудтай эвсэн Нэгдмэл фронт байгуулан сонгуульд ялж байсан, мөдхөн зам салсан. Бараг тэдэнтэйгээ иргэний дайн хийхээ шахсан. Сингапурын ирээдүйг Малайзын холбооны улсын хүрээнд шийдэхээр 1963 онд Малайзад нэгдээд жил бололгүй холбооноос буцааж улсаа гаргасан. Энэ явдлаа занганд орсон үе хэмээн өөрөө үздэг. Үндэстэн–арьсны, шашинтан хоорондын мөргөлдөөнөөс зайлж чадсан. Ингэсгээд улс төрийн түүх нь өндөрлөнө.
Чамгүй өөр намтар гэвэл эдийн засаг-бизнес рүү нь орж ярих болдог. 1973 оны олон улсын нефтийн хямралыг Сингапурт ашигтайгаар эргүүлж чадсан. Яаж? Нефть, байгалийн хий байхгүй атлаа тус оронд нефть боловсруулах болон нефть–химийн цогцолборуудыг өрсөж байгуулсан. Учир нь тэр 1973 онд арабын орнууд нефтийн эмбарго тавьмагц дэлхий эрчим хүчний томхон хямралд нэрвэгдсэн, барууны орнуудад нефть хадгалах агуулахууд хэрэг болмогц далайд гарцтай Сингапур хаалгаа тэдэнд нээсэн. Энэчлэн дэлхийд санхүү хямарвал Сингапурын бирж, банкууд нөөцөнд байж байна. Нийгмийн тогтвортой байдал, хөрөнгө оруулалтыг зөв шингээх чадавх, үр ашиг, итгэл найдварын хүчээр дэлхийн томхон бараг бүх компанийг Сингапур руу даллан дуудаж чадсан тэр овсгоо авьяасыг тайлбарлах хүн олдохгүй дээ.
“Сингапурын хөгжлийн гайхамшиг” гэдгээ хэрэг дээрээ Азийн хөгжлийн загвар хэмээн тэрээр үзсээр, тэр үзэлтэйгээ хорвоог орхисон. Түүнийхээр бол “Азийн универсализм” гэдэг нь үндсэндээ энэ болох аж. Сингапурчууд эдийн засгийн үсрэнгүй ололт амжилтаараа бахархан, амжилтад хүрсэн нууцаа соёлынхоо онцлогтой холбож үздэг.
1990-ээд оны эх гэхэд Зүүн Азийн “бар улсууд” эрчээ авч, “Сингапурын соёлын давшилт” гэгчээр хүч сэлбэсэн юм. Ли Куан Ю өөрөө улсынхаа хөгжил дэвшлийг өрнөдийнхтэй харьцуулан үзээд, чухамдаа күнзийн соёл, хятад иргэншлийн давуу тал, түүний ачаар л Азийнхан амжилтад хүрсэн, хүрнэ чиг хэмээн бараг тунхагладаг.
Күнзийн сургаалийн үнэт зүйлс болох дэг журам, сахилга бат, гэр бүлээ дээдлэх үзэл, хөдөлмөрч зан чанар, хамт олонч үзэл нь Сингапурын амжилтын үндэс байсаар ирсэн бол өрнөдийнхний хөгжлийг сааруулсан шалтгаан нь хэт эрх чөлөөтэй байдал, бие хүнийг хэт шүтэх, дэглэмээ үл хүндэтгэх үзэл, гэмт хэрэг, толгой эргүүлэм задгай боловсрол, оюун санааны ядуурал гэж тэрээр үздэг байв. Үүгээрээ Азийн соёл өрнөдийн соёл, түүний үеэ өнгөрөөж байгаа нийгмийн тогтолцооноос хавьгүй дээр гэнэ.
Зүүн Азийн амжилтын үндэс нь Зүүн Азийн соёлын онцлогт тулгуурласан хамт олонч үзлийг бие хүний ашиг сонирхлоос дээгүүрт тавьж ажилладагт оршино. Япон, Солонгос, Тайвань, Хонконг, Сингапурчууд ийнхүү хамтын үнэ цэн, хамтач ажиллагаагаа хөгжлийнхөө үндэс гэж үзэж бахархах хэрэгтэй хэмээн Ли Куан Ю дүгнэж байв.
Соёлын онцлогт тулгуурласан үнэт зүйлсийн гол мөн чанар нь бүлгийн ашиг сонирхлыг ганц хүний ашиг сонирхлоос дээгүүр тавьж, ингэснээр эдийн засгийн эрс өсөлтийг хангахад шаардлагатай хүчин чармайлтыг тийм бүлгүүдээс дайчлан гаргуулж чадсанд орших аж. Тиймдээ ч сингапурчуудын ажлын ёс зүй нь дэг журам, тэсвэр тэвчээр, хөдөлмөрч зан чанарт нь шингэсэн байдаг бөгөөд эдийн засаг, нийгмийн хөгжилд нь тэр ёс зүй түлхэх хүч болж өгсөн ажгуу.
Тэрээр Японыг хөгжлийн загвар яг биш гэж мэтгэдэг байв. Японы нийгэм цагаачдад таагүй ханддаг, ганц өөрийн шашнаа дээдэлдэг зэрэг нь Сингапурт зөв үлгэр биш гээд цагаачдын талаар үнэмлэхүй гэмээр босго жишиг тогтоожээ. Цагаачдын хөлд дарагдаад, лалын цагаачид нь тэсрэх бөмбөг болж хувирсан европчууд одоо Сингапурын туршлагыг ярих дээрээ тулж байна. Юу гэвэл, гадаадаас ажиллах хүч, цагаачдыг хүлээн авахдаа авьяас мэдлэгийг нь чухалчлах, тэд орж ирснээр сингапурын оршин суугчдад ямар тустай зүйл хийх вэ гэдгээр хэмжих хэрэгтэй хэмээн Ли өвгөн ярьдаг байсан нь юу нь буруу байгаа юм бэ?
“Хөгжлийн гайхамшиг” гэдэгтээ Ли Куан Ю хөгжлийн хурдыг ямагт чухалчилж байв. Хөгжил удааширвал ажлын байр хумигдах, цалин буурах гэхчлэн хасах үзүүлэлт нэмэгдэнэ. Байгалийн нөөц баялаг байхгүйг хурдаар, оюун ухаанаар, мэдлэгээр, сахилга батаар нөхнө гэж Ли Куан Ю зөвлөж байв. Хурд, оюун ухаан, мэдлэг, сахилга бат бол өөрөө баялаг юм.
“Сингапурын хөгжлийн гайхамшиг” гэдэгт хүний хөгжил тэргүүн байр эзэлнэ. Дэлхийн эдийн засгийн форум, Дэлхийн Банк, ОУВС-ийн хэмжүүрээр тус улс маш өндөр үзүүлэлттэй. Ардчилал гэдгийг улс төрийн сонгуулийн ил тод өрсөлдөөн, чөлөөт хэвлэл гэдгээр хязгаарлах ба хүн амын 50-иас доошгүй хувьд нь дундаж ангийг барьж байх хэрэгтэй гэж үздэг. Freedom House, Amnesty International-ын чансаагаар энэ орны нэр хүнд ямагт тааруухан. Учир нь цаазаар авах ялтай. Олон улсын томхон төв атлаа энэ жижигхэн хот–улс Сингапур олон улсын хар тамхины сүлжээний төв болохоос сэргийлж цаазаар авах ялаа мөрдөж буй хэмээн Ли Куан Ю мэтгэдэг байв.
Дахин хэлье. Чи олон улсад найрамдал нөхөрлөлийн эсрэг байж болно. Зэвсэг хураахын эсрэг зогсож болно. даян дэлхийд ардчилал хүний эрхийг дээдлэхийн эсрэг байж болно.
Олон улсын терроризмыг өөгшүүлэгч байж болохгүй. Тэгээд л боллоо. Бусдаар ард түмнээрээ зөв юмыг нь хийлгэ, тэднийг баян тансаг болго, тэгээд ард түмнээ дэлхийд алдаршуул, өөрийгөө бус, тэгвэл аяндаа дэлхий ба түүх Таны талд орчихдог юм байна.
Уриа, мөрийн хөтөлбөр нь ердөө маш товчхоноор үндэсний аюулгүй байдлаа, баялгаа, хөдөлмөрөө, хүн ардынхаа аз жаргалыг хамгаалах! Үүнийг л Ли Куан Ю харуулчихсан хэмээн дүгнэж байна. Үүнийг би орчин үеийн Монголын улс төрчдөд хандуулан чин сэтгэлэсээ бичиж байна.
Дахин хэлье. Намган дээрх арлын өчүүхэн хэсэгхэн газар, загасчдын жижигхэн тосгон, барилга барих ширхэг элс хайрга байхгүй, уух усгүй, турж үхмээр газар зөвхөн хүмүүний (Та бидэнтэй адилхан л хүн, илүү юм тэдэнд огт байхгүй!) хөдөлмөрөөр бүтсэн боссон тэр увидасыг нь л бид судалж суралцмаарсан.
Дэлхийн томхон компаниудыг энэ жижиг Монгол руугаа даллан дуудаад, хөрөнгө оруулалтыг нь зөв шингээе! Хөдөлмөрийн сахилга бат, томхон бүтээн байгуулалт, мега төслүүдээр иргэдээ, залуусаа дайчлан (эрс тэс) хямралаас гаргая! Ард түмнээрээ ажил хийлгэж чадсан анхны Засгийн газар нь хэмээн түүхэнд бичигдээч хэмээн одоогийн эрх баригчдадаа уриалан дуудъя!