Дэлхийн улс орнууд коронавирусийн эсрэг вакцин тариулах аяныг идэвхтэй өрнүүлж байна.
Өнөөдрийн байдлаар дэлхий даяар 221 сая тун вакцин хийгээд байгаагаас Израильд 100 хүнд тутамд 90,2 тун вакцин, Арабын Нэгдсэн Эмират улсад энэ үзүүлэлт 58,3 байна. Өөрөөр хэлбэл тус хоёр улс хүн амаа вакцинжуулах үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байгаа юм.
Эх орондоо вакцин хийлгэх аяныг тухайн улсын тэргүүнүүд уриалж, өөрсдөө хийлгэж буй. Монгол Улсад энэ сарын 22-ны өдөр АстраЗенека-гийн вакцин ирж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхлан хийлгэсэн. Тэгвэл бусад улсын тэргүүнүүд ямар вакцин хийлгэснийг танилцуулъя.
АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЖО БАЙДЕН-PFIZER-BIONTECH
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Pfizer-BioNTech-ийн вакциныг Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөс өмнө буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хийлгэжээ. Түүний вакцин хийлгэж буй үйл явцыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан хүргэсэн байна. 78 настай түүний хувьд халдвар авах өндөр эрсдэлтэй бүлэгт ордог байна.
АНУ-ЫН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ КАМАЛА ХАРРИС-MODERNA
Жо Байденыг вакцин хийлгэснээс долоо хоногийн дараа дэд ерөнхийлөгч Камала Харрис Модерна вакцины эхний тунг мөн л хэвлэл мэдээллийнхний өмнө хийлгэжээ.
ХАТАН ХААН ЭЛИЗАБЕТ, ЭДИНБУРГИЙН ГҮН ФИЛИПП-PFIZER-BIONTECH
Их Британи улс Pfizer-BioNTech-ийн коронавирусийн эсрэг вакциныг яаралтай горимд тарихыг зөвшөөрсөн анхны улс болсон. 94 настай хатан хаан II Элизабет, түүний нөхөр 99 настай Эдинбургийн гүн нар Pfizer-BioNTech-ийн вакцин тариулжээ.
ИЗРАИЛИЙН ЕРӨНХИЙ САЙД БИНЬЯМИН НЕТАНЬЯХУ-PFIZER-BIONTECH
Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон тус улсын Эрүүл мэндийн сайд өнгөрсөн арванхоёрдугаар сард Pfizer-BioNTech вакцин хийлгэжээ.
ИНДОНЕЗИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЖОКО ВИДОДО-СИНОВАК
Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо Хятадын Синовак вакциныг нэгдүгээр сард хийлгэжээ.
САУДЫН АРАБЫН ХУНТАЙЖ МУХАММЕД БИН САЛМАН-PFIZER-BIONTECH
Саудын Арабын хунтайж Мухаммед бин Салман Pfizer-BioNTech-ийн вакциныг арванхоёрдугаар сарын 26-ны өдөр хийлгэжээ.
СИНГАПУРЫН ЕРӨНХИЙ САЙД ЛИ ХСИЕН ЛҮҮН-PFIZER-BIONTECH
Сингапурын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн Pfizer-BioNTech-ийн вакцины эхний тунг нэгдүгээр сарын 8-ны өдөр хийлгэжээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг коронавирусийн эсрэг вакцин хийлгэх төлөвлөгөөтэй байгаа эсэх, хийлгэвэл ямар вакцин тариулах төлөвлөгөөтэй байгаа талаар хэвлэлийн албанаас нь асуухад "Одоогоор тодорхой ярьсан зүйл алга байна. Энэ талаарх төлөвлөгөө гарвал албан ёсоор мэдээлнэ" гэлээ.
Эх сурвалж: NDTV, Indianexpress