Google компани Австралийн нутаг дэвсгэрт хайлтын системээ хааж болзошгүй нөхцөл байдал үүсэн талаар ВВС мэдээллээ.
Учир нь Австрали улсад танилцуулсан шинэ хуулийн төслөөр Google, Facebook болон технологийн бусад компаниуд хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээний контентыг ашигласны төлөө редакциудад төлбөр төлөх магадлалтай болж байна.
Гэвч АНУ-ын технологийн аваргууд үүнийг эсэргүүцэж, энэ хууль нь үйл ажиллагаанд хүндрэл учруулж болзошгүй ба харин ч Австралийн нутаг дэвсгэрээс нэвтрэх эрхийг хязгаарлах магадлалтай гэж мэдэгджээ.
Google компаниас баасан гарагт Австралийн сенатын чуулганд энэ хуулиудыг хэрэгжүүлэх боломжгүй гэдгийг мэдэгдсэн байна. Хэрвээ хууль хэрэгжиж эхэлбэл бид санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэлээ тооцож, Австрали дахь хайлтын системийн үйл ажиллагааг зогсоохоос өөр сонголтгүй болно гэжээ.
Энэхүү хуулийн төслийг энэ жилдээ Австралийн парламентад хэлэлцэх аж.
Google Search нь Австралийн тэргүүлэх хайлтын систем бөгөөд орлуулах боломжгүй, зах зээлд өрсөлдөгчгүй шахуу үйлчилгээ гэж үзэж байгаа юм.
Харин Австралийн Засгийн газраас технологийн аваргууд мэдээ унших хүсэлтэй хүмүүсийг үйлчлүүлэгчээ болгодог учраас технологийн компаниуд хэвлэлүүдэд төлбөр төлөх нь шударга явдал болно гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Эх сурвалж: ВВС