Монгол Улсын Гавьяат багш, волейболын спортын олон улсын хэмжээний мастер М.Гаамаагийн нэрэмжит волейболын тэмцээн энэ сарын 14-15-ны өдрүүдэд болно.
Монхорын Гаамаагийн гавъяат багш цол тэмдгийг алдаршуулж волейболын спортод оруулсан хувь нэмрийг нийтэд таниулах, ахмад залуу волейболчдын залгамж холбоог бэхжүүлэх, Дундговь аймгаас төрөн гарсан үе үеийн волейболчдын бүтээсэн түүх, бахдам амжилтыг залуу хойч үед сурталчилах, ирээдүй хойч үе залуучууд, хүүхдүүдийн биеийн тамир спортоор хичээллэх хүсэл эрмэлзэлийг нэмэгдүүлэх, тамирчдын ур чадварыг сайжруулахад тэмцээний зорилго оршино.
Дундговь аймгийн Биеийн тамир спортын газар, Цэгц билиг сургуулийн спорт зааланд болох тэмцээнд Дундговь аймгийн уугуул буюу суугуул тамирчдаас бүрдсэн багууд оролцох юм байна.
Тэмцээнд эхний гурван байр эзэлсэн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид, дасгалжуулагч нарыг шагнаж урамшуулах бөгөөд
- Шилдэг тэгш тоглогч
- Шилдэг довтлогч
- Шилдэг холбон тоглогч шалгаруулж шагнана.