Асуудлыг нь тавьсанаас хойш бараг хоёр жилийн турш хүлээсэн Элчин сайдуудын томилгоог УИХ өчигдөр хийлээ. Манай улсаас 11 оронд суух Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа дуусаж, тэдний халааг авах сайд нарыг томилуулах саналаа ГХЯ 2006 онд Засгийн газарт илгээсэн ч албан тушаалын маргаан "саад" болсоор өдий хүрсэн юм. УИХ зургаан оронд суух Элчин сайдыг оны өмнөхөн томилж, АНУ, Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс, БНСУ, Энэтхэг, Бельгийн вант улс, Европын холбоонд суух Элчин сайдуудын томилгоо үлдээд байв.
Тэгвэл Ерөнхийлөгч Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар АНУ-д Х.Бэхбатыг томилж, Р.Болдыг, Бельгийн вант улс, Европын холбоонд А.Баттөрийг томилж, С.Ононг, БНСУ-д Д.Гэрэлийг томилж П.Үржинлхүндэвийг, Энэтхэгт В.Энхболдыг томилж, Ж.Гөлгөөг, Их Британи, Умард Ирландын вант улсад Б.Алтангэрэлийг томилж, Д.Даваасамбууг чөлөөлөх тухай саналаа нэгдүгээр сарын 31-нД УИХ-д өргөн барьжээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо нэр дэвшигчдийг 100 хувь дэмжсэн байна.
Эл асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар өчигдөр оруулж, нэр дэвшигч тус бүрээр санал хураагаад 100 хувийн саналаар дэмжлээ. 10 гаруй оронд суух Элчин сайдаар нэр дэвшигчдээс ганцхан А.Баттөр л АН-ын гишүүн юм. АН-ынхан А.Баттөрийгөө Австрид суулгах бодолтой байсан ч Их Британи дээр "тохироо" хийж ойлголцсон бололтой. Элчин сайд нарын асуудлыг чуулганаар өчигдөр хэлэлцэхэд нэр дэвшигчдэд асуулт тавих хүн гарсангүй. Гагцхүү УИХ-ын дарга л хуулиа мөрдөж, Монгол Улс, монгол иргэдийнхээ эрх ашгийг төлөө, гадаад бодлогоо хэрэгжүүлж ажиллахыг тэдэнд захив.
Австри, Шведэд ЭСЯ нээнэ
Манай улс Австралитай 1972 онд дипломат харилцаа тогтоож,
1990 оноос хамтын ажиллагаагаа идэвхжүүлжээ. Албан бус мэдээгээр 500 гаруй
монгол иргэн тус улсад амьдардаг юм байна. Энэ тоо жил ирэх бүр өсөх
хандлагатай байгаа учир иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, нөгөө талаар уул
уурхай, боловсролын салбарт тус улстай хамтран ажиллах зорилгоор ЭСЯ нээх
шаардлагатай байгаа аж. 2007 онд Австралийн Гадаад хэргийн сайд манай улсад
айлчилж, эл асуудлаар санал солилцон Өргөмжит Консулаа томилоод буцжээ.
Швед улсад суух манай Элчин сайд хойд Европын орнууд болох Норвеги, Скандинав, Дани, Финлянд зэрэг орныг давхар хариуцах юм байна. Швед, Норвегид 2000 гаруй монгол иргэн амьдардаг гэнэ. 1960-аад оноос манай улс эдгээр оронтой дипломат харилцаа тогтоожээ. Байгалийн хий, зэс, нефть, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр тэд дэлхийд тэргүүлдэг учир эл салбарт түлхүү хамтарч ажиллах боломжтой аж. Швед улс зах зээлийн шилжилтийн төвөгтэй үед манай орныг дэмжиж туслаж байсан. Уг хоёр оронд ЭСЯ-аа нээх талаар ГХЯ өнгөрсөн наймдугаар сард санал тавьж, хариу нь Австрали Шведээс өнгөрсөн сард иржээ тэд зөвшөөрсөн байна.
Өчигдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо эл саналыг 100 хувь дэмжиж, чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцлээ. Гадаад хэргийн сайд С.Оюун танилцуулга хийсний дараа гишүүд санал хэллээ.
Су.Батболд: Швед улс манайд 10 гаруй жилийн турш төсөл хэрэгжүүлж, хамтран ажилласан. Тэд шилжилтийн үеийн эдийн засагтай орнуудад үзүүлдэг тусламжаа Монголд саяхнаас зогсоожээ. Тэгэхээр хэрэгжүүлж байсан төслүүд нь бас зогсох нь. Өөр чиглэлээр хамтран төсөл хэрэгжүүлэх асуудлыг үргэлжлүүлэх талаар ГХЯ анхаарай.
Н.Батбаяр: Австрали шилжилтийн үед манайд тусламжийн гараа сунгасан орнуудын нэг учир ЭСЯ нээхийг дэмжиж байна. Тэд ялангуяа манайд боловсон хүчин бэлтгэхэд их тусалсан. Энэ тал дээр түлхүү анхаарч ажиллах хэрэгтэй.
С.Баярцогт: Швед, Австрали хоёр парламентын засаглалтай, Гадаад харилцаандаа тогтвортой бодлого барьдаг. Гэхдээ саяхан энэ хоёр орны Засгийн газар солигдсон. Австрали улс манайд Засгийн газрын, Швед орон нутгийн өөрөө удирдах байгууллагын боловсон хүчин бэлтгэх асуудлаар урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Гэхдээ Австрали, Канад, Европын холбооны виз гарахад хүнд байдаг. ГХЯ эдгээр оронд эхний ээлжинд дипломат паспорттай хүмүүсийг визгүй гаргах асуудлыг яаралтай ярих хэрэгтэй. Тэгэхгүй бол хүмүүс эвгүй байдалд ордог юм.
Сү.Батболд: Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газраа тэд манайд байгуулах нь хамтын ажиллагаанд их үр нөлөөтэй.
Ингээд гишүүдийн 84 хувийн саналаар уг асуудлыг хэлэлцэхийг дэмжив. Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах аж.
Өршөөлийн хуулийг
өнөөдөр батална
Татварын өршөөлийн тухай хуулийг анхны хэлэлцүүлгээр нь
батална гэсэн таамаг байсан нь биелсэнгүй. УИХ уг хуулийн төслийн анхны
хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 10 орчим саналын талаар ярилцаад эцсийн
хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд буцаав. Өнөөдөр тэд уг хуулийг
батлах бололтой.
2006 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнөх татварын өртэй 25 мянга орчим байгууллага, иргэн өршөөлд хамрагдах учиртай. Тэгвэл Б.Бат-Эрдэнэ, Ч.Раднаа, Б.Эрдэнэсүрэн нар 2006 оны арванхоёрдугаар сарын 31-нээс 2008 оны нэгдүгээр сарын нэгэн хүртэлх хугацаанд татвараа нуун дарагдуулсан, өртэй нь тогтоогдсон байгууллага, иргэнийг уг хуульд хамруулах саналыг хэлэлцүүлгийн явцад гаргасан аж. Ингэхдээ тэд нэг сая хүртэлх татварын өрийг 100 хувь, түүнээс дээшхийг нь 50 хувь хөнгөлөх нь зөв гэж үзжээ. Уг саналыг өчигдөр Хууль зүйн байнгын хороо дэмжээгүй бол УИХ дээр ч мөн адил "унав". Тэд "Олон улсад татварын асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэснийг чөлөөлөх нь өршөөлийн хуулийн онцлог. Тэгэхгүйгээр татварын бүх өрийг чөлөөлж хавтгайруулж болохгүй" гэсэн ч дэмжлэг хүлээсэнгүй.
С.Туул