Төлөөлөл 2:
"Миний бие 2021 оны есдүгээр сард "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК, "Монголын багш нарын шинэ зам зөвлөлдөх зөвлөл" ТББ-ын амьжиргааны түвшинг дээшлүүлэх, хүүний дарамтад оруулахгүй, үл хөдлөх хөрөнгөд суурилсан үнэт цаасны хувьцааг бий болгож, сар болгон санхүүгийн дарамт үүсгэхгүй, орон сууцны үнийг боломжит доод хэмжээгээр 36 сарын дотор орон сууцад оруулах, 36 сарын дараагаас сар бүр 5 хувийг тооцож компанийн хувьцааг олгоно гэсэн "Хувьцаат орон сууц багш 5000" хөтөлбөрийн гэрээнд тусгасан байсан.
Энэ гэрээг уншиж танилцсанаар энэ гэрээнд би гарын үсэг зурсан. Энэ гэрээ 2021 оны есдүгээр сард хийгдээд 2023 онд өөр гэрээ болж өөрчлөгдсөн. Хоёр дахь гэрээг хийсэн даруйдаа эхний гэрээг хурааж авсан. Одоо энэ гэрээтэй харилцагчид ховор.
Энэ төсөлд хамрагдсан багш эмч нар сургуулийнхаа үйлдвэрчний эвлэлээр дамжуулан энэ гэрээнд орсон байна. Нэг сургуулиас дор хаяж 20-30 багш нар орсон.
Багш нарын эрх ашгийг хамгаалаач ээ гэж Ц.Мөнхтуяа гишүүнд хандах бичиг өгч байна. Мөн энэ асуудалд үйлдвэрчний эвлэл хамаатай юу үйлдвэрчний эвлэлийн нэрийг барьж залилан хийсэн үү гэдгийг шалгахыг хүсэж байна.
Би байрандаа ормоор байна эсвэл мөнгөө авъя гэж удаа дараа шаардлага тавьж 2022 оны 10 сараас эхлээд хоёр настай охинтойгоо өглөөний 9 цагаас шөнийн 11 хүртэл үүдийг сахиж суудаг байсан.
Удаа дараа шаардлага тавьсны дараа надад дотор хана нь цуурсан, обой нь урагдсан, шал нь хөгцөрсөн байрыг зарсан.
Эдгээр нь "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК-ийн мөнгө босгох залилан байсан гэдгийг бид ойлгоод нэгдэн хөдөлгөөн хийж байна."